Харцага Ц.Содномдорж, начин Н.Батзаяа нарыг зодоон хийсэн эсэхийг шалгаж байна

“River sounds” бааранд үйлчлүүлж байсан 20-25 настай Ж, Э нарыг бөхчүүд  шалтгаангүйгээр зодож, танхайрсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан талаар бид мэдээлсэн билээ.
Тэгвэл Эрүүгийн хэрэг үүсгэгдээд байгаа бөхчүүд нь аймаг, цэргийн цолтой мөн бодибилдингийн залуус байсан юм байна. Улсын цолтой бөхчүүд энэ хэрэгт хамаатай гэж байсан ч үгүй бололтой.
Тодруулбал Монгол Улсын харцага Ц.Содномдорж, улсын начин Н.Батзаяа нартай хамт явсан аймаг, цэргийн цолтой бөхчүүд болон бодибилдингийн залуус зодоон хийсэн юм байна.

Харин тэдний хувьд зодоонд огт оролцоогүй гэж байгаа боловч Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс зодоон хийсэн эсэхийг нягталж, шалгаж байгаа аж.
Эрүүгийн хуулийн 181-т зааснаар танхайн хэргээр эдгээр залуусыг шалгаж байгаа юм. Зодуулсан залуус толгой, нүүр, биедээ хүнд гэмтэл авсан. Нэг нь БНСУ руу яаралтай эмчилгээ хийлгэхээр явж, нэг нь гэртээ эмчлүүлж байгаа юм байна.

МОНГОЛКОММЕНТС


URL:

Сэтгэгдэл бичих