Зэсийн үнэ ханш алтан үедээ явна уу

Эдийн засагчдын өөдрөг гэмээр нэг таамаглал байгаа юм. Төр нь ирэх онд зэсийн зах зээлийн үнэ өснө гэсэн прогноз л доо. Хэрэв энэ таамаглал үнэн бол монголчууд баярлахаас өөр аргагүй. Манай эдийн засаг, улсын төсөв зэсээс их хамааралтай болохоор энэ металлын үнэ цэнэ ингэж дэнслүүлж донслуулдаг. Гэвч мөнөөх өөдрөг гэмээр таамаглалыг үе үехэн үүл бүрхчихээд байна.

Сүүлийн хэдэн өдрийн турш зэсийн үнэ дээшээ биш, доошоо уруудаж байна. Зэсийн ханш өнгөрсөн сарын эхний хагаст 7800-7600 ам.долларын хооронд хэлбэлзэж байв. Харин өмнөх сард нь буюу аравдугаар сард нэг тонн нь 8100 ам.доллар давж байсан юм. Өнгөрсөн сарын сүүлчээр бүр 7500 ам.доллар болтлоо буурсан билээ. Энэ бууралт сарын эхээр жаахан өсч, Лондоны металлын бирж дээр 7975 ам.доллар хүрснээ өчигдрийн арилжаагаар дахин буурч 7948.5 ам.доллар боллоо.

Иймэрхүү байдлаар үнийн савлагаа их байна.
2006 оноос дэлхийн зах зээл дээр ззсийн үнэ огцом өсч 6730 ам.доллар давж байсан. Энэ өсөлт тэр цагаас хойш хэвээр хадгалагдаж, байнгын өсөлттэй байгаа юм. Үнийн энэ өсөлт Монголын эдийн засгийг тэлэх томоохон боломжийг олгож байгаа. Ялангуяа 2010 онд зэс 7538.4, 2011 онд 8800 ам.долларын дундаж үнэ уурхайн бүтээгдэхүүний олборлолт, борлуулалтаас төсөвт нийт 1257.12 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ. Үүний тодорхой хувийг зэсийн борлуулалтаас бүрдүүлнэ. Тухайлбал 945 мянган тонн зэсийн баяжмал борлуулж эндээс 457.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр зорьж буй. Ингэхдээ нэг тонн зэсийг 8152 ам.доллар байхаар төсөвт тусгасан бөгөөд энэ нь Олонулсын санхүүгийн байгууллагаас гаргасан үнийн төсөөлөл юм. Энэ байгууллагын гаргасан үнийн төсөөлөл ихэнхдээ байгаа онодог гэдгийг бас дурдах нь зөв байх. Зэсийн үнийн төсөөлөлд өөдрөг байх нэг шалтгаан гэвэл энэ. Өөр ч хүчин зүйл бас бий. Хятадын эдийн засаг энэ оны дөрөвдүгээр улиралд 8.4 хувийн өсөлттэй байх талаар “China Daily” сонин саяхан мэдээллээ. Түүнчлэн АНУ-ын ажил хэргийн идэвх сүүлийн гурван сард анх удаа сэргэлээ гэсэн мэдээлэл ч бас байна. Энэ бүхнийг дурдахын учир бол дэлхийн эдийн засгийн глобал хамаарлын тухай тодотгох гэсэн оролдлого.
Манай  зэсийн гол  хэрэглэгч, идэвхтэй худалдан авагч нь БНХАУ. Тухайлбал, 2012 оны эхний найман   сарын   байдлаар   манай улсын нийт экспортьш 93.7 хувь нь БНХАУ-тай хийгджээ.  Эдүгээ Хятад улсын эдийн засагт өсөлт алгуурхан ч гэсэн   эргэн ирж байна. Ялангуяа тус улсын удирдлагад шинэ үеийнхэн гарч ирсэн, тав дахь үеийн удирдагч Си   Зиньпин   Хятад   Улсын дарга,   КН-ын   ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон нь дэлхийн эдийн засаг, санхүүгийн цаг уурыг маш эерэгээр эргүүлээд байгаа юм. Си Зинышнтэй хамт энэ улсын эдийн засагт итгэх итгэл эргэж ирж байна хэмээн дэлхийн хэвлэл  мэдээлэл  онцолж  байгаа билээ. Ирэх жил гэхэд Хятадын зэсийн эрэлт хэрэгцээ 5-7 хувь өсөх магадлалтай гэсэн өөдрөг төлөв ч байгаа аж.  АНУ-ын ажилгүйдэл, Евро бүсийн эдийн засгийн хямрал гээд асуудал байгаа хэдий ч дэлхийн эдийн засагт эерэг чиг хандлага ажиглагдаж байна хэмээн зарим шинжээчид   онцолжээ.

Дэлхийн эдийн засгийн энэ мэт эерэг чиг хандлага уул уурхайн экспортоор бурдүүлдэг манай улсын хувьд таатай нөлөө үзүүлнэ. Хамгийн гол нь үнэ ханшийн тогтвортой өсөлт бидэнд хэрэгтэй. Хэрэв ойрын хоёр жилийн урьдчилсан төлөв байддыг харах юм бол зэсийн үнэ цаашид нэг их өсөхөөргүй, 2014 онд 7795 ам.доллар байна гэсэн үнийн төсөөллийг ОУСБ гаргажээ. Тэгэхээр зэсийн үнэ ханшийн алтан цаг үе нь үргэлжилж байгаа нь ч энэ юм бил үү.
“Өдрийн шуудан”


URL:

Сэтгэгдэл бичих