“Увертюра” хамтлаг Япон орны нийт 6 муж хотоор тойрон аялан тоглолт хийж байна.

Монгол-Японы дипломат харилцаа тогтоосны 40-н жилийн ойн хүрээнд “Увертюра” хамтлаг Япон орныг зориод тун удаагүй байгаа билээ.Төрийн шагналт, монгол улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам тэргүүтэй монгол поп опера Увертюра хамтлаг, ардын урлагын этник Домог хамтлаг,Улаанбаатар чуулгын бүжигчид, уран нугараач Нямгэрэл Болормаа зэрэг мэргэжилийн уран бүтээлчид арлын Япон орны  нийт 6 муж хотоор тойрон аялан тоглолт хийж байгаа аж.Увертюра хамтлагын хувьд цөөнгүй улс орнуудаар өөрсдийн уран бүтээлээ туурьван  Монгол поп опера урсгалыг сурталчилаад байгаа бөгөөд энэ удаа арлын Япон улсад маш олон Япончуудын нулимсыг гаргаад байгаа аж.Тухайлбал тус хамтлаг өөрсдийн уран бүтээлээ хүргээд зогсохгүй Япон дуу болон ардын дууг нь өөрсдийн төрөл болох попера чиглэлд оруулан дуулсан бөгөөд хөгжмийн найруулгыг тус хамтлагын продюсер Б.Алтанхуяг мэргэжилийн өндөр төвшинд шинээр найруулан хийсэн нь  олон япончуудын сэтгэлийг хөдөлгөн тэднийг уйлахад хүргэжээ.Тун удахгүй арлын япон орон руу явсан урлагын баг бүрэлдэхүүн ирэх бөгөөд Увертюра хамтлагийн хувьд монголд ирмэгцээ хуучны орос дууны цуврал цомогт ханцуй шамлан орох сурагтай.Ингээд та бүхэн тус хамтлагийн Японд авахуулсан зургын цомгоос сонирхоно уу

Беппү хотын филармоны тоглолт

Их аварга ёкозуна Хакухогын хамт

Ичико групын ерөнхийлөгчийн хамт

Күрүмэ хотын соёлын ордон

Токүтенхо Хүчитбаатарын хамт

Цэвэгнямын хамт

Японы урд хэсэг номхон далайн хойд эрэг


URL:

Сэтгэгдэл бичих