АТГ-ын мөрдөн байцаагч прокурорын ажилтныг хилсээр яллажээ
АТГ-ын дэд дарга Б.Хурц хэлсэндээ хүрэв АТГ-ын дарга Н.Ганболд, дэд дарга Б.Хурц нар ажлаа авсан эхний өдрөө л халаа сэлгээ хийж, энэ байгууллагыг цэвэрлэж эхэлсэн.Сүржин нэрээс цаашгүй байсан байгууллагад гэнэтийн шуурга тавьсанд гайхаж, бухимдах хүн цөөнгүй байв. Гэхдээ энэ их цэвэрлэгээ тийм ч буруу байгаагүй бололтой.
Өмнө нь АТГ- т очсон албан тушаалтны хэргүүд прокурорын газарт хэрэгсэхгүй болгох саналтайгаар л хүрдэг байв. Харин шийдэгдэх гэж олон жил дүлэгнэсэн зарим хэрэг өнгөрсөн нэг жилийн хугацаанд маш амархан нэг тийш шийдэгдчихлээ. Энэ байгууллага шинэ даргатай болонгуутаа үйл ажиллагаа нь төгс болчихсон гэсэн үг биш л дээ. Сайны хажуугаар саар зүйл ч бас бий.
Нэг намд үйлчилдэг, намын удирдлагын үгээр үйл ажиллагаа явуулдаг гэх зэргээр хардаж сэрддэг. Гэвч үүнээс илүүтэй АТГ-ын үйл ажиллагаа, нэр хүндийг дотор нь байгаа зарим нэг алба хаагчид доош нь чангааж байна. Ч.Сангарагчаа даргын үед АТГ-т ажиллаж байсан хүмүүсээс гарын таван хуруунд багтахаар цөөхөн хүн үлдсэн.
Эдгээрийн зарим нь бусдыг хэлмэгдүүлж, гүтгэж, хээл хахуулийн хэрэгт холбогдож АТГ-ын мөрдөн байцаагчийн нэр хүндийг унагасан талаар өнгөрсөн арваннэгдүгээр сард мэдээлж байсан. Тодруулбал, АТГ-ын ахлах мөрдөн байцаагч Б.Бат- Олзвой гэгч Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайхан, эрүүгийн төлөөлөгч Г.Ганболд нартай бүлэглэн, өс хонзонгийн сэдлээр хүний эрхийг ноц- тойгоор зөрчиж, бусдыг авлигын хэрэгт унагасан нь илэрсэн билээ.
Хамгийн гол нь Б.Бат-Олзвой нар энгийн иргэнийг бус, адилхан хуулийн байгууллагад ажилладаг прокурорыг зохиомол хэрэгт гүтгэж, ял шийтгүүлсэн байна. Гэвч хоёр жил орчмын дараа Б.Бат-Олзвой нар нь зохиомол хэрэгт гүтгэсэн болох нь илэрч, хэлмэгдсэн прокурор эрх чөлөөтэй болжээ. Олон нийтийн анхаарлыг татсан энэ хэргийн хохирогч нь прокурорын байгууллагын ажилтан байсан нь олны сонирхлыг татжээ.
Б.Бат-Олзвой нар прокурорт зохиомол хэрэг үүсгэж, хилсээр ял тулгасныг бодоход хэлмэгдсэн прокурор нэлээд том хэрэг дээр ажиллаж байсан бололтой. Энэ асуудалтай холбогдуулан Б.Бат-Олзвой нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч, танил талаа ашиглан үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон байжээ.
Гэхдээ үүнийг АТГ-ын дэд дарга Б.Хурцын тэргүүлсэн Дотоод хяналт шалгалтын албаныхан илрүүлэн тогтоож, Б.Бат-Олзвой, П.Өлзийсайхан, Г.Ганболд нарыг ажлаас нь түдгэлзүүлж, яллагдагчаар татан Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шилжүүлсэн юм.
Гэвч Эрүүгийн хуулийн 249 дүгээр зүйлд заасан «Бусдыг хууль бусаар баривчлах», 251 дүгээр зүйлд заасан «Эрүү шүүлт тулгах», 253 дугаар зүйлд заасан Нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх» гэсэн зүйл , ангиудаар яллах дүгнэлт үйлдсэн Б.Бат-Олзвой нарт холбогдох хэрэг- cap гаруй хугацаа өнгөрчхөөд байхад шүүхэд шилжихгүй байгаа нь анхаарал татаж байна.
Албан үүргээ гүйцэтгэж явсан прокурорыг хилс хэрэгт гүтгэж, ял шийтгүүлсэн энэ асуудал өнгөрсөн долоо хоногт болсон прокурорын байгууллагын удирдах ажилтнуудын зөвлөгөөн дээр хүчтэй яригджээ. Ямартай ч мөрдөн байцаагч нарын хутгалдсан энэ хууль бус үйлдэл тэр чигтээ дарагдаад өнгөрч болох байлаа. Гэвч АТГ-ыг цэвэрлэсэн «шинэ салхи» Б.Бат-Олзвой нарын хэргийг илрүүлж, АТГ-т хачиг шиг наалдсан мөрдөн байцаагч нэртэй хэрэгтнүүдийг шүүрдэж чадлаа.
Өөрөөр хэлбэл, АТГ-ын дэд дарга Б.Хурц ажлаа авсан өдрөө УИХ-ын чуулганы танхимд. Би энэ байгууллагад хүний эрхийг дээдлэн, хэлмэгдүүлэлтийг таслан зогсооно…» хэмээн хэлсэн үгэндээ хүрэв бололтой. Бид мөрдөн байцаагч нар нийлж, прокурорыг хэрэгт гүтгэсэн хачирхалтай хэргийн талаар цаашид үргэлжлүүлэн мэдээлэх болно.
Б.Даваахүү
Эх сурвалж: “Өглөөний Сонин”
URL: