Чингэлтэй дүүргийн Засаг дарга Т.Аюурсайхан, Тамгын газрын дарга н.Энхтүвшин нар өөртөө болон өөрсдийн хүмүүсдээ дүүргийн төсвөөс 10 сая төгрөг гаргаж өгчээ

Хүний яс чанар гэдэг албан тушаал, эрх мэдэл, эд хөрөнгөтэй холбогдоод  ирэхлээр танигддаг  гэдэг үг юутай үнэн үг вэ?

Энэ  зун болж өнгөрсөн УИХ-ын  болон НИТХ-ын тэргүүлэгчдийн сонгуулийн дараа МАН-ынхан дээр дооргүй л сонгуульд ялагдсан  хариуцлагыг  хэн нэгнээс  хайж  эхэлцгээсэн. Ийм нөхцөл байдлын дунд  МАН-ын дарга удирдлага, Нийслэлийн МАН-ын удирдлагууд ч намаа сонгуульд амжилт муутай оролцуулсан  хариуцлагыг   хүлээж, өөрсдийн  хүсэлтээр   огцорсон. Эдгээр үйл  явдлын дараа  Нийслэлийн зарим дүүргийн МАН-ын  ИТХ-ын тэргүүлэгч  гишүүд  дүүргийнхээ намын хорооноос хариуцлага нэхэж, улмаар   орон нутгийн сонгууль болоход сар гаруй  хугацаа дутуу байхад  зарим дүүргийн Засаг  даргыг  дээрх шалтгаанаар суудлаас нь  буулгаж өөрсдөө  Засаг даргын болон бусад албан тушаалд хүрсэн. Энд онцлон Чингэлтэй дүүргийг дурьдаж болно. Дүүргийн МАН-ын хорооны дарга, Засаг дарга Д.Ганболдыг тус дүүргийн ИТХ-ын хурлын МАН-ын Т.Аюурсайхан,  Н.Батсүмбэрэл тэргүүтэй  зарим тэргүүлэгчид, АН-ын тэргүүлэгчидтэй дээрх шалтгаанаар  “хүч хавсайдан” унагаж,  өөрсдөө Засаг дарга болон,  орлогчийн албан тушаалд томилогдон  орон нутгийн сонгууль дуустал сар гаруй ажилласан. Тэд албан тушаалд  очингуутаа,   ааш зангаа хувирган  орон нутагт нэр дэвчигчдийг батламжлах  Чингэлтэй дүүргийн  МАН-ын бага хуралд өөрсдөө  очиж суулгүй, алсаас хор хутган,  дүүргийн МАН-ын бага хурлын  гишүүдийн  олонхийн оролцоотой хурлыг хүчингүй болгуулахаар удаа дараа “оролдож” байсан ч  чадаагүй гэдэг. Бүр сүүлдээ дүүргийнхэн  дунд  иймэрхүү “хор хутгадаг”  нэгнээ “Сүмбээдэх” гэж нэрлэдэг болсон  гэнэ.  Тэдний энэ “хар хор”-ыг үл  анзааран Чингэлтэй дүүргийн МАН-ынхан   бага хурлаа  хуралдуулж,   нэр дэвшигчиддээ  тодруулж,  орон нутгийн  сонгуульд  оролцуулан,  олонхи болж, ялалт байгуулж чаджээ.   Тэд ийнхүү нийслэлийн  төвийн  зургаан   дүүргийн   хоёрт  нь МАН  олонхи  болсны нэг болж чаджээ. Чингэлтэй дүүргийн  ИТХТ-ийн  35  суудлын  22-ыг нь  МАН-ын нэр дэвшигчид авсан ажээ.

Гэтэл  “үдийн  хоолонд эзэн олон”   гэдэгчлэн   нэгэнт  дүүргийн сонгуульд  МАН олонхи болж ялсан үйл хэргийг “өмчлөгчид” олон болж гэнэ. Орон нутгийн сонгууль болоход  сар гаруйхан хугацаа дутуу байхад ч  намынхаа эв нэгдэл, нэр төрийг уландаа гишгэж, албан тушаалд улайран  зүтгэж, зорьсондоо хүрэн богино хугацаанд Чингэлтэй дүүргийнхнийг өөрийн хүмүүсээр дүүргэсэн  Аюуртангууд, дүүрэгт МАН олонхи болоход  бараг  л бид ялууллаа гээд, хэвлэлийн бага хурал зарлан  ичихгүй хэлж байх юм.  Үнэндээ тэд,  МАН-ын нэр дэвшигчид орон нутгийн сонгуульд ялалт байгуулахад хуруу байтугай хошуу ч нэмээгүй   хүмүүс шүү дээ.

Тэдний ингэж хэлэхийн  гол зорилго болох  албан тушаалтайгаа үлдпэх, цаашлаад албан тушаалаа хаацайлах явдал  гэнэ. Дүүргийн одоогийн удирдлагууд   албан  тушаалаасаа буухаасаа өмнө жаахан ч гэсэн “идэж  ууж авах”  санаатайгаар дүүргийнхээ 20  жилийн ой, шинэ жилийн арга хэмжээг хамтатган, саяхан хийж өнгөрүүлсэн юм байх. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Т.Аюурсайхан, Тамгын газрын дарга  н.Энхтүвшин нар  ичих  нүүрээ уландаа гишгэж, энэхүү  ойг тохиолдуулан,  зарим ажилтнуудынхаа  нийгмийн   асуудлыг  шийдвэрлэж өгөх  нэрийдлээр өөртөө болон  өөрсдийн  хүмүүстээ тус бүр 10  сая төгрөг дүүргийн төсвөөс гаргуулж өгсөн гэнэ. Тэдний энэ ичгүүр сонжуургүй авирыг  МАН-ын   дээд удирдлагын нэр бүхий зарим эрхмүүд улаан цагаан дэмжиж байдаг сурагтай.

Хэрэв гэж жаахан ч гэсэн үнэн  байдаг бол Чингэлтэй дүүргийн МАН-ыг орон нутгийн  сонгуульд амжилттай оролцуулсан амжилтыг   дүүргийн МАН-ын дарга,  МАН-ын анхан шатны хорооны  энгийн гишүүд  дэмжигчид,  дүүргийн ИТХ-ийн  тэргүүлэгчид нэр дэвшсэн төлөөлөгчид хүртэх учиртайсан.

А.Тамир.

Эх сурвалж: Ugluu.mn


URL:

Сэтгэгдэл бичих