Бондгор “зузаарах” нь ээ янз нь

Ноён Бондгор энэ шинэ жилээр нэлээд “зузаарах” нь гэхээр та түүнийг улам таргалах нь гэж ойлгож байна уу. Үгүй ээ. Тэр энэ шинэ жилээр нэг сумаар хоёр туулай буудаж ч магадгүй хэмээн саяхан далгэцээр ам алдчихна лээ. Уншигч авхай та түүнийг TV5 телевизийн “Ододтой бүжиглэе” шоунд оролцож буйг мэдсэн байх.

 

Тэрбээр энэ шоуны сүүлийн дугаарт оролцохдоо хөтлөгч Ууганаагийн асуултанд ээрэгдэж хамаг нууцаа дэлгэж буй нь энэ. Тодруулбаас олон үгтэй хөтлөгч залуу түүнээс “Ноён Бондгор шинэ жилээр албан байгууллагуудад урилгаар дуулах нь тодорхой. Харин вальс бүжиглэж өгөөч гэж хүсвэл яах вэ” гэтэл тэр болно ш дээ хэмээн түгдрэлгүй хариулчихна билээ.

 

Гэвч хөтлөгч асуултаа улам лавшруулж “хэдэн төгрөгийн ханштай байх вэ” хэмээвэл дуулахтайгаа л адил гэж дуулдана лээ. Мэдээж хоолойгоо үнэлж байгаа юм чинь бүжгийнхээ хөдөлгөөнийг ч бас давхар үнэлэхээ тэр мэдэх байлгүй. Олон олон шүүмжлэлд өртөн байж уг шоунд оролцсон ноён Бондгор венийн вальсыг ч бүжиглэж дөнгөнө гэдгээ сүүлийн дугаараар харуулсан шүү.

 

Тарган хүн бүжиглэж болохгүй гэж хэн хэлээд байгаа юм бэ. Хэл амаа хурцлаад байгаа хүмүүст харуулаад өг, Бондгор оо.

Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”


URL:

Сэтгэгдэл бичих