Томуу, томуу төст өвчний дуудлага нэмэгджээ
Хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор томуу, томуу төст өвчний гаралт нэмэгдсэн талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлж байна. Өнгөрсөн долоо хоногт 64.276 хүн амбулаториор үйлчлүүлсний 4326 буюу 6.7 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ.
Түүнчлэн долоон дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн газраас авсан мэдээгээр нийт дуудлагын 48.7 хувийг томуу, томуу төст өвчний дуудлага эзэлж байгаа нь өмнөх долоо хоногоос 2.1, өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар тус тус ихэссэн байна.
Ж.Отгон
Эх сурвалж: “Монголын Мэдээ”
URL: