АМ БАРЬДАГ “СОЛОНГОС” ХАМТЛАГ МОНГОЛЫН РОК ПОПЫН ЗАЛГАМЖ МӨН VV

Сvvлийн жилvvдэд Монголын урлагийн салбарт, тэр дотроо рок попын ертөнцөд шинэ, залуу хамтлаг, дуучид хvч тvрэн орж ирэх боллоо. Энэ нь дуу хөгжимд дуртай залуусын авъяасыг нээн илрvvлж, тэднийг дэмжиж, олонд таниулах зорилгоор зохион байгуулдаг уралдаан, тэмцээн, төсөл хөтөлбөр олон болсонтой холбоотой байж мэдэх юм. Vvнд 25 дугаар суваг телевизийн “Making the band”, Боловсрол суваг телевиз, Камертон хамтлагийн хамтран зохион байгуулж буй “Камертон-2”, С1 телевизийн “Оддын эрэлд”, UBS телезийн “Universe best songs” гэх мэт төслийг нэрлэж болно.

Залуусыг дэмжиж, урам зориг өгч шинэ хамтлаг, дуучдыг бий болгож, шоу бизнесийг хөгжvvлж эхэлж байгаа нь сайн ч, тэд бидний мэдэх рок попын “хууччуул”-ын арыг замгалжлагчид гэдгийг санах хэрэгтэй. Энэ ч утгаараа хэр чанартай, чансаатай байна вэ гэсэн асуулт урган гарч байгаа юм. Рок попын салбарт сvvлд бий болсон шинэ хамтлагуудаас дурдвал “Anemone”, “Honey moon”, “Crush Bush”, “Mixx”, “Extacy”. Тэгвэл эдгээр хамтлаг тухайн vедээ залуусыг жинхэнэ утгаар нь байлдан дагуулж байсан “Камертон”, “Номин талст”, “Салхи”, “Эмоушн” /свитемоушн/, “Уруулын будаг” зэрэг хамтлагтай харьцуулахаар чанартай, чансаатай байна уу гэвэл vгvй.
Энэ салбарын хөгжлийг тодорхойлж, цаашид буухиалан авч явах шинэ хамтлаг, дуучид, чанартай уран бvтээл бий болгох гэхээсээ илvv, яаж хурдан олонд танигдах вэ, гадаад төрх ямар байх вэ, цаашлаад санхvvгийн ашиг олох талд хэт их анхаарал хандуулаад байх шиг. Тэр дундаа сvvлийн vед өсвөр насныхны дунд хvчээ аваад буй Солонгосын хамтлаг дуучдын дууны хэв маяг, гадаад төрх, хувцаслалт, стилийг даган дууриах болжээ. Мэдээж, хамтлагт өөрийн гэсэн онцлог, стиль байх нь зөв ч vндэсний гэх хэв шинж нэг ч vгvй байгаа нь харамсалтай. Хэдий дэлхий ертөнц, залуусын vзэл бодол чөлөөтэй болж, гадаадын орнуудаас vлгэр дууриал авахаас аргагvйд хvрсэн ч тvvнийг өөрийн улсын хэв шинж, стильтэй хэрхэн хослуулж болохыг “Монгол поп”-ын эзэн тодоос тод харуулсан. Сурах л хэрэгтэй.


Жишээлбэл, Краш Баш хэмээх хөвгvvдийн хамтлагийн хувьд гаргаж буй уран бvтээлээсээ өгсvvлээд бvжиг, хувцаслалт, vс засалт гээд тэр чигээрээ солонгос хэв маягтай. Анх гаргасан клипийг нь vзсэн хvн монгол хэлээр дуулж эхлэхээс нь өмнө солонгос хамтлаг байна гэж бодсон ч тохиолдол бий. Тус хамтлагт өсвөр насныхан тун ч ам сайтай бөгөөд сонсогч фэн ч олон.
Бага насны хvvхдvvд сонсч, харснаасаа vлгэр дууриал авдаг. Vvнийгээ дагаад монгол ах, эгч нар нь солонгос хэв маягаар дуулж, бvжиглэж, хувцаслаад байвал vндэсний гэх vзлээ мартаж, ямар сэтгэхvйтэй болох нь ойлгомжтой. Хамгийн сvvлд л гэхэд, “Making the band-3” шоу нэвтрvvлгээс “төрсөн” “Микс” хамтлагийн фэнvvд өсвөр насныхан. Мөн нөгөө солонгос стиль гээчийг дууриасан.
Рок попын залгамж халаа болох шинээр төрж буй хамтлаг, дуучдын уран бvтээл хэр урт настай болон дуулах ур чадвар ямар тvвшинд байна вэ гэсэн асуулт vеийн vед байсаар ирсэн. “Харш” хамтлагийн “Хос залуус”, “Соёл-Эрдэнэ” хамтлагийн “Сэтгэлийн жигvvр”, “Камертон” хамтлагийн “18 нас”, “Салхи” хамлтлагийн “Ухаарч амжаагvй бvхний чинь төлөө” зэрэг дуу одоо ч залуусын дунд дуулагдсаар явна. Харин одоогийн гарч ирж байгаа хамтлагийн дуунууд гарсан даруйдаа хит болсон ч төд удалгvй мартагддаг. Нэг жил ч хvрэхгvй.
Мөн дуулах ур чадвар гэсэн ойлголтод амьдаар ба ам барих гэсэн хоёр төрөл орж ирээд удаж байна. Болсон болоогvй хэдэн дуу гаргачихаад дээр хэлсэнчлэн санхvvгийн ашиг олохоор тоглолт хийдэг. Тоглолт эхлэхээс дуустал “ам барьж” vзэгчдийг хуурна. Заримдаа ам нь аянаасаа зөрөх, vгээ мартах, микрофоноо ассан, унтарсныг мэдэхгvй давхар дуулахаас өгсvvлээд бөөн будилаан болж дуусна даа. Манай бас нэг залуу дуучин тоглолтоо хийж “амьдаар” дуулах зориг гаргаж, vзээд алдсан чинь хөлс нь урсаад, vзэгчид өмнөөс нь ядраад арай гэж ганц дуу дуулсан тvvх ч байдаг.
Америк, Англи, Канад зэрэг оронд бол тухайн уран бvтээлч өөрийн тоглолт болон олон улсын чанартай vйл ажиллагаанд оролцохдоо ам барьж дуулж болохгvй, хэрвээ тэгсэн тохиолдолд vзэгч, сонсогчийг хуурсан хэмээн vзэж хариуцлага тооцдог хуультай.
Ийм ч болохоороо авъяас чадвартай нь тодрон гарч ирдэг байх. Мөн шинэ хамтлаг, дуучдыг нээн илрvvлдэг “Х Фактор”, “Америкийн шvтээн”, “Шок дуу хоолой” зэрэг /манайхнаар бол “Оддын эрэлд” гэх мэт/ төслvvд нь бvтэн жил vргэлжлэн, хасагдаж, шилэгдэж, уйлж, дуулж байж жинхэнэ авъяастай нь vлддэг. Харин манайд энэ төрлийн төсөл нь vсрээд л хоёр сар vргэлжилдэг. Энэ нь хvн амын тоотой холбоотой ч авъяаст илvv анхаарах хэрэгтэйг харуулж байгаа юм. Бага багаар хөгжөөд байгаа ч бичлэгийн “ам барилт” биш “амьдаар” дуулдаг уран бvтээлч л рок попын залгамж болох учиртай.

АРДЧИЛАЛ


URL:

Сэтгэгдэл бичих