ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА

Шалгаруулалтыг 2013 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн 09.00 цагт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хурлын танхимд явуулна.

  1. 1.     Сонгон шалгаруулалтыг  дараахь тойргуудад зарлаж байна.
  • Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 13 дугаар тойрог
  • Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 75 дугаар тойрог
  • Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 93 дугаар тойрог
  • Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 103 дугаар тойрог

2. Сонгон шалгаруулалтад тэнцсэн оролцогчийг дээр зарлагдсан тойргоос гадна цаашид Аймаг, орон нутгийн ШШГАлбадууд сул орон тоо гарсан тохиолдолд нөхөх зорилгоор нөөцийн жагсаалтад  бүртгэнэ.

3. Шийдвэр гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад орох иргэдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 2013 оны 01 дүгээр сарын 6-ны өдрийг дуустал бүртгэнэ.

4. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд дараахь баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

  • Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл /харилцах утасны дугаар, оршин суугаа газрын хаяг, аль тойрогт ажиллах хүсэлтэй зэргийг тусгана/
  • Эрх зүйн бакалаврын болон түүнээс дээш боловсролын зэргийн диплом эх хувиараа болон түүнийг албан ёсоор гэрчилсэн хуулбар
  • Нийгмийн даатгал /хөдөлмөрийн /-ын дэвтрийн хуулбар нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Цахим үнэмлэх, төрсний болон бүрэн дунд боловсролын гэрчилгээний гэрчилсэн хуулбар
  • Төрийн албан хаагчийн анкет, 3×4 см хэмжээтэй 2 хувь зураг
  • Гурван үеийн намтар
  • Ял шийтгэлгүй болохыг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолт
  • Оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолт

Харилцах утас: 266357, 264287

Сонгон шалгаруулалтын комисс


URL:

Сэтгэгдэл бичих