“Авилгалгүй дүүрэг, Хүнд сурталгүй хамт олон болцгооё” нэг сарын аян явагдлаа

Авлигын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 6.1, Нийтийн албанд  нийтийн болон хувийн ашиг сонирхолын зөрчлөөс урьчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоол, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 02 дугаар тогтоолын хэрэгжилтийг

 

хангахад чиглэсэн дүүргийн төр захиргааны байгууллагуудад “Авилгалгүй дүүрэг, Хүнд сурталгүй хамт олон болцгооё” нэг сарын аянг 10 сарын 22 ноос 11 сарын 22 ныг хүртэл амжилттай зохион байгууллаа.

Энэхүү ажлын хүрээнд шударга ёс гэж юу вэ, шударга ёсыг тогтоохын төлөө хэн, юу хийх вэ, шударга ёсыг яаж тогтоох вэ гэсэн сэдвээр нийгмийн янз бүрийн салбарын төлөөлөгчдийн дуу хоолойг нийгэмд хүргэх зорилгоор хамтран ажиллахыг уриалж ,төрийн үйлчилгээнд оршиж буй нийтлэг алдаа дутагдал, зөрчлийг арилгах чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг санал болгож байна. “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын  зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хууль тогтоомжоор нийтийн албан тушаалтнуудад тогтоосон 12 төрлийн хориглолт, хязгаарлалтын талаар , төрийн албан хаагчид, иргэдэд өгүүлэх, сурталчлах ажлыг эрчимжүүлэн хэвшүүлэн ажиллахыг уриалж, 10 дугаар сарын 29,31 болон 11 дүгээр сарын 2 нд 3 удаагийн сургалтыг дүүргийн ЗДТГ, хороодын албан хаагчид, сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад  сургалт хэлэлцүүлгийг АТГ-ын СГХ,ХШҮХ-ийн ажилтнууд явууллаа.

Уг сарын аяны арга хэмжээнд идэвхитэй оролцсон хэлтэс, байгууллагуудаас  тэргүүн байрыг Газрын алба, дэд байрыг Эрүүл мэндийн нэгдэл эзэлж өргөмжлөл мөнгөн шагналыг хүртэв. Түүнчлэн Авлига гэж юу вэ”, “Авлигын талаар миний бодол” гар зургийн уралдаан  болон зохион бичлэгийн уралдааныг сургууль, цэцэрлэгүүдэд нас насны ангиллалаар явууллаа.Гар зургийн уралдаанд 4-5 насны ангилалд 1-р байрыг 49-р цэцэрлэгийн М.Ариунцэцэг, 2-р байрыг 65-р цэцэрлэгийн Мөнхнайрамдал, 6-8 насны ангилалд 1-р байрыг 18-р сургуулийн 4а ангийн сурагч З.Энхгэрэл, 2-р байрыг 34-р сургуулийн 1б ангийн сурагч У.Түвшинбаяр, 9-12 насны ангилалд 1-р байрыг 34-р сургуулийн 7а ангийн сурагч Б.Анун, 2-р байрыг 34-р сургуулийн 7в ангийн сурагч Б.Бат-Ирээдүй, тусгай байрыг 34-р сургуулийн 7а ангийн сурагч Баярбат, 13-16 насны ангилалд 1-р байрыг 34-р сургуулийн 8б ангийн сурагч Х.Цэнддулам, 2-р байрыг 34-р сургуулийн 8б ангийн сурагч Одончимэг, тусгай байрыг 18-р сургуулийн 8в ангийн сурагч Ч.Анар, 17-18 насны ангилалд 1-р байрыг 18-р сургуулийн 10б анги М.Энх-Үжин, 2-р байрыг 18-р сургуулийн 10б ангийн сурагч Х.Оюухан нар тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав. Мөн зохион бичлэгийн уралдаанд 9-12 насны ангилалд 1-р байрыг 41-р сургуулийн 3а ангийн сурагч Жаргалан, 2-р байрыг 18-р сургуулийн 4а ангийн сурагч Б.Номин, 13-15 насны ангилалд 1-р байрыг 34-р сургуулийн 7а ангийн сурагч Баярцэнгэл, 2-р байрыг 52-р сургуулийн 8б ангийн сурагч С.Гоомарал, 16-18 насны ангилалд 1 байрыг 18-р сургуулийн 9г ангийн сурагч Г.Сүх-Эрдэнэ, 2-р байрыг 18-р сургуулийн 9г ангийн сурагч С.Сэлэнгэсайхан, 3-р байрыг 18-р сургуулийн 10б ангийн Д.Цэндсүрэн тус тус эзэлж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа. Энэхүү сарын аяны хаалтын арга хэмжээ 11 сарын 28 нд дүүргийн соёлын төвд болж Дүүргийн Засаг дарга, АТГ-ын Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Авлигын асуудал хариуцсан мэргэжилтэн, энэхүү сарын аянд идэвхитэй оролцсон  байгууллагууд, хороодын нийгмийн ажилтнууд, уралдаанд оролцсон хүүхэд багачуудын төлөөлөл оролцлоо.

 

Эх сурвалж : Khanuul.mn


URL:

Сэтгэгдэл бичих