Ашигт малтмалын газрын М.Ариунбаярын хэргийг хав дарсан учир Э.Амарбатыг тагнаж чагнажээ

Чингэлтэй дvvргийн шvvхээс тєрийн нууц задруулан, прокурорын зєвшєєрєлгvй тагнаж, чагнаж, бусдыг гvтгэсэн гэж АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсvрэн, Гvйцэтгэх хэлтсийн дарга Є.Алтангадас нар хvмvvжигч нэр зvvн, торны цаана суух ял сонссон. Vvнтэй холбогдуулан авлигын хэргийг хав дарж, авлигачидтай сvлбэлдсэн албан хаагчаа тагнаж чагнасан нь тус газрын удирдлагуудыг дээлээ нємрєхєд хvргэлээ гэх нэгэн ч байна.

Энэ бvхний буруутнаар АТГ-ын мєрдєн байцаагч Э.Амарбатыг тодруулаад буй. Тэрээр тус газрын Мєрдєн шалгах хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын стратегийн орд газруудтай холбоотой томоохон хэргийг хав дарснаас тагнаж, чагнуулахад хvрсэн тухай мэдээлэл тvгэв. Эх сурвалжийн хэлснээр Э.Амарбат Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн албаны дарга М.Ариунбаярын хэргийг хав дарах гэж багагvй зууралджээ. Тиймээс тvvнийг дарга нар нь хаана, хэнтэй уулзаж, юу ярьж буйг мэдэхээр гар утсыг нь чагнаж, мєрдєж мєшгvvлж, бvр албан тушаалыг нь хvртэл бууруулсан гэнэ.
М.Ариунбаярын тухайд албан тушаалаа урвуулан ашиглаж, улсын тєсвийн хєрєнгєєр хайгуул хийж, нєєцийг нь тогтоосон 18 орд газрыг єєрийнх болгосон тухай мэдээлэл єнгєрсєн оны эхээр дуулиан болж байлаа. Гэвч АТГ-ынхан жил орчим шалгасны эцэст тvvнд холбогдох хэргийг хєєн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн шалтгаанаар хэрэгсэхгvй болгосон юм.
Ч.Сангарагчаа Э.Амарбатыг 15 хоногийн турш тагнаж, чагнуулсан нь тодорхой болсон гэдгийг Улсын ерєнхий прокурор Д.Дорлигжав єнгєрсєн зун мэдэгдэж байсан удаатай. Тухайн vед Э.Амарбатыг дарга нарынхаа тухай прокурорын байгууллагад сєрєг мэдээлэл єгсєн учир тагнаж, чагнасан байж болзошгvй гэж таамаглах нэгэн ч байв. Гэвч vvнийг прокурорын байгууллагынхан vгvйсгэсэн юм.
Хэд хоногийн ємнє болсон АТГ-ын удирдлагуудад холбогдох хэргийн шvvх хуралд Э.Амарбатыг хохирогчоор оролцоогvй нь ч цаанаа учиртай гэх. Єєрєєр хэлбэл, тvvнийг авлигын хэрэгт холбогдсон хvмvvстэй холбоотой ажилласан учир тагнаж, чагнасан хэргийн хохирогчоор татах шаардлагагvй гэж vзсэн байх.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих