Зайсанд чоно орж иржээ

Хүн амын оршин суултын түрэлтээс болж чоно устсаар байгаа ч сүүлийн хэдэн жил нийслэл орчимд чоно орж ирэх үзэгдэл ихэссэн билээ.

Харин өчигдөр Хан-Уул дүүргийн XI хороо, “Хатан туул” хотхонд 13.00 цагийн үед чоно орж иржээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар чоно галзуурсан байж болзошгүй гэнэ.

Учир нь ой мод, цөл, уул, тундр, тайга, хээр зэрэг бүс нутагт тархан амьдардаг учраас хүний оршин байгаа газарт үзэгддэггүй аж. Харин тус дүүргийн цагдаа нар өчигдөр хотхонг хамгаалалтад авсан бөгөөд дархан цаазат хамгаалалттай бүсийн ажилтнууд, малын эмч нар очсон аж.

Өмнө нь Сонгинохайрхан дүүргийн Жаргалант тосгоны Өлгийн аманд галзуу чоно хүнд халдсан тохиолдол гарч байжээ.

Б.Ширнэн

НИЙГМИЙН ТОЛЬ


URL:

Сэтгэгдэл бичих