Зөв хооллолт заах сургагч багш нарыг бэлдэв

Монгол Улсын “Эрүүл мэндийн тухай” хуулийн 29.6, 44.1 дэхь заалтууд, Ерөнхийлөгчийн 2010 оны “Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх тухай” 53 дугаар зарлиг, Засгийн газрын 2005 оны ”Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр батлах тухай” 246 дугаар тогтоол, 2009 оны “Нийтийн биеийн тамир, спортын талаар авах зарим арга хэмжээний тухай” 05 дугаар тогтоол, 2009 оны “Зөв хооллох, дасгал хөдөлгөөнийг дэмжих” тухай 239 дүгээр тогтоолуудын хэрэгжилтийг тус тус эрчимжүүлэх зорилгоор НЭМГ-ын даргын А/78 тушаалын дагуу “Эрүүл байхын үндэс-Амьдралын зөв хэв маяг” сэдэвт аяныг зохион байгуулжээ. Энэ ажлын хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч, нийгмийн ажилтнуудын “Зөв хооллолт, дасгал хөдөлгөөний талаар иргэдэд мэдлэг олгох чиглэлээр сургагч багш бэлтгэх” сургалтыг 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр амжилттай зохион байгууллаа хэмээн НЭМГ-аас бидэнд мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих