2015 онд Хятадын шар алтны хэрэглээ 1000 тоннд хүрнэ
26-ны өдөр, Хятадын аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яам алтны салбарыг тогтвортой, эрүүл тасралтгүй хөгжүүлэх саналыг гаргасан байна. Хятадын шар алтны хэрэглээний хэмжээ нь 2015 он гэхэд 1000 тоннд хүрэх бөгөөд ирэх хэдэн жилийн туршид Хятад улсын шар алтны нийлүүлэлт хэрэглээгээ гүйцэхгүй байдал үргэлжлэн орших болно гэсэн байна.
Хятадын аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яамнаас заахдаа, олон жилийн хөгжлөөр Хятадын шар алтны нийт үйлдвэрлэлийн хэмжээ нь таван жил дараалан дэлхийд тэргүүлж, шар алтны хэрэглээ нь хурдтай өсч, 2011 онд, Хятадын шар алтны хөрөнгө оруулалт хэрэглээ нь хүчтэй нэмэгдэх хандлага гарч, гоёл зүүлт, алтан гулдмай, алтан зоос, аж үйлдвэрийн хэрэглээний алт болон бусад төрлийн хэрэглээний алтны хэмжээ 761 тоннд хүрч, Энэтхэгийн дараа дэлхийд хоёрт орсон юм гэлээ.
Шар алтны рискэнд үл өртөх чадвар, бэлэн мөнгө болгох, нэмүү өртгийн өсөлтийг хадгалах чадвар өндөр зэргийг дагаад, 2015 он гэхэд Хятадын шар алтны хэрэглээний хэмжээ 1000 тонноос давах магадлалтай хэдий ч шар алтны үйлдвэрлэлтийн хэмжээ нь 450 тоннд л хүрч, нийлүүлэлтийг улам нэмэгдүүлэх хэрэгтэй байна гэж тус яамнаас үзжээ.
\Н. Пүрэвжав орчуулав\ china radio
URL: