Хүүхдэд хийжүүлсэн ундаанаас хатсан ааруул хэрэгтэй

Ээж, аавууд хүүхдээ хоол идэхгүй, туранхай нь арилахгүй байна хэмээн санаа зовнидог. Энэхүү шалтгааныг нь олох гэж асууж, сураад байгаа мэт боловч эцэг эхчүүдийн өөрсдийнх нь буруу зан үйл хүүхэд тураалтай, өсөлт хоцролттой болоход багагүй нөлөөлж байгааг мэддэггүй. Эхчүүд, асран хамгаалагчид бага насны хүүхдээ хооллохдоо ОНБТХ-ийг хэрэглэдэггүй, яаж хэрэглэх талаархи мэдлэг хангалтгүй байдгаас гадна тусад нь хоол бэлтгэх, хоол хийх ур чавар байдаггүйтэй холбоотой гэнэ.

 
Үүнээс гадна хүн амын ихэнх хувь нь ядуу амьдардаг, ажилгүйдэл ихтэй, жимс жимсгэний үнэ өндөр, чанартай, эрүүл хүнс худалдахад тавих хяналт сул, хүнсний баталгаат байдал хангалтгүй, хөдөө, орон нутагт жимс, хүнсний ногооны хангалт муу, эрүүл хүнсний бүтээгдэхүүний сонголт хязгаарлагдмал, дэд бүтцийн хөгжил сул, мэдээлэл, сургалт, суртал чилгааны материалын хүртээмж бага байгаа нь сөргөөр нөлөөлдөг ажээ.

 
Монгол Улслын Засгийн газар, ЭМЯ-наас ядуурлыг бууруулах Япон сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “Бага насны хүүхдийн хоол тэжээлийн архаг дутлыг бууруулах JFPR 9131- MON” төсөлд мэдээлэл, сургалт, сурталчилгааны зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллага болох “Шинэ нийгмийн эрүүл мэнд” ТББаас төслийн зорилтот аймгууд болох Архангай, Говь-Алтай, Дундговь, Төв, Сүхбаатар аймагт, Улаанбаатар хотын Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт 2012 оны нэгдүгээр сараас эхлэн дээрх эрсдэлт зан үйлийг өөрчлөх стратеги төлөвлөгөөний дагуу Мэдээлэл, сургалт, сурталчилгаа, Зан үйлийг өөрчлөх зэрэг олон ажил хийхээр болжээ.

 
Хүүхдийг өвчтэй байхад гэлтгүй эрүүл үед нь ч идэж ууж байгаа зүйлд нь хяналт тавих учиртай. Сүүлийн үед хүмүүс өөрсдийгөө болоод хүүхдээ хордуулж аажимдаа өвчин үүсгэдэг хөнөөлтэй хүнс /үйлдвэрийн боловсруулсан бүтээгдэхүүн/ ихээр хэрэглэдэг болчихсон. Энэ нь бүх насныхны өвчнөөр батлагдах болжээ.   Орчин үеийн хүүхдүүд ясны сийрэгжилт, хортой, хоргүй хавдар, зүрх судасны дутагдал, тасалдал, элэг бөөрний архаг болоод хурц дутагдал, тархины цусан хангамжийн дутагдал, цус харвалт зэрэг өндөр настнуудын өвчнөөр ихээр өвчлөх болов.

 

Эмч тэдэнд “Элдэв хольцгүй, эрүүл хүнсээ хэрэглэ ээ!” гэж хэчнээн ч зөвлөөд, хэчнээн ч ухуулаад нэмэргүй болсон байна. Буруу хоол, тансаг хэрэглээнээсээ улбаатай дахин дахин өвдөөд байгаа боломжтой айлын, элбэг хэрэглээтэй ундаа жүүсээр унд хийж, өндөг хиам, бэлэн бүтээгдэхүүнээр хооллодог хүүхдүүдийн бие бусад хүүхдийнхээс илүү өвчилдөг. “Ундаа битгий уулгаач ээ? Жүүс чинь амин дэм биш шүү дээ?
Түүнийг байнга хэрэглэдэг хүүхдүүдийн яс нь сийрэгжээд, элэг бөөрний архаг өвчин, давсаг бөөрний чулуутай болчихдог юм” Сүү тараг, цагаан идээгээ ахиу хэрэглээч ээ! гэж улиг болсон хэдэн үгээ тоть шиг давтсаар өдрийг бардаг. Маргааш нь дахиад л энэ хэдэн өгүүлбэрээ давтана.

Өвчтэй хүүхдэд ямар хоол өгвөл дээр вэ?

Хүүхдийг өвчтэй үед шингэхэд хялбар хөнгөн хоол өгөөрэй. Тараг, сүү, аарц, шингэн бантан, ногооны шөл, зутан, будаатай эсвэл ногооны хольмогтой бууз бас ногоо жигнээд өгч болно. Мантууг олон янзаар хийж өгч болно. Үзэмтэй, үзэмгүй. ногоотой, ногоогүй гээд хэдэн ч төрлийн мантуу байж болно. Уух зүйлийг буцалсан ус, хярамаар орлуулна.

Дархлаа суларч байгааг ямар шинж тэмдгээр мэдэх вэ?

Хүүхдийн дархлаа суларна гэдэг хүүхдийн биеийн эсэргүүцэл суларсан гэсэн үг. Иймд дархлаа султай хүүхэд ямар нэг өвчинд өртөмтгий, өвчлөмтгий, өвдсөн тохиолдолд эдгэрэхгүй удах ба ойр ойрхон өвчилдөг.

Хүүхэд ч гэсэн биеийнхээ чилээг гаргуулахыг

Массаж бол өдөр тутамд байнга хийж байдаг энгийн нэг дасгал биш юм. Та хүүхдэдээ массаж хийж байхдаа хүүхдээ энхрийлэн хайрлаж, өөрийгөө болон хүүхдээ сайхан тайвшруулах нэгэн боломж мөн. Өөрөөр хэлбэл массаж нь танд болон таны хүүхдэд тааламжтай байх хайр дүүрэн эмчилгээ юм.
Нярай хүүхэд төрсөн цагаасаа л гэр бүлээ баясгаж, гэрийн уур амьсгалыг халуун дулаан болгодог. Энэ утгаараа хүүхдэд массаж хийж тайвшруулах нь мөн л эцэг эхээ баясгасан, эх хүүхдийн хооронд дотно харилцааг үүсгэсэн сайхан цаг мөч байх ёстой.
Таны хийх массаж түүнийг тайвшруулахын зэрэгцээ хүүхдэд итгэл найдварыг хайрлаж, миний дэргэд үргэлж энэ хүн байдаг гэсэн сэтгэгдлийг төрүүлнэ.
Хүүхдэд массаж хийхээсээ өмнө түүнд чимээгүй орчинг бүрдүүлэх ёстой. Нярай хүүхэд дуу чимээнээс амархан цочдог, мөн хүүхдэд массаж хийж байна хэмээн чанга базаж, ширүүлэх нь түүний тав тухыг алдагдуулна. Массаж хийхдээ хүүхдийнхээ хэрэгцээнд тохируулан, сэтгэл ханасан үед нь массажаа зогсоох хэрэгтэй.

Хүүхдэд массаж хийхийн ач тус

• Хоол тэжээлийг нь сайн шингээж, өсөлт хөгжлийг нь түргэсгэнэ.

• Цусан хангамж, амьсгалын багтаамжийг хөгжүүлнэ, гэдсэнд дүүрсэн хийг тараана.

• Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

• Сайхан ааштай байлгаж, амархан тайвширдаг болно. Амар тайван унтахад нь нөлөөлнө.

• Гэр бүл, хүүхэд хоорондын харилцан бие биеэ танихад тус дэм болдог.

Массажийг хэзээ эхлүүлж, хэр удаан хийх ёстой вэ?

Дөнгөж төрөөд эмнэлгээс гарч ирсэн цаг мөчөөс нь эхлээд нярай хүүхдэд массаж хийж болно. Дөнгөж төрсөн нярай хүүхдэд өдөрт 10 минутын массаж хангалттай. Арай жаахан томорсон хүүхдэд 20 минут хийж болно. Аль болох хүүхдийг тайван, амгалан байх үед нь массаж хий. Хүүхэд зургаа, долон сар хүрээд мөлхөж эхлэхээрээ маш хөдөлгөөнтэй болдог, Тиймээс түүнд хийх массажаа нэмэгдүүлбэл бие нь илүү сайн амрах болно.

Массаж хийхэд шаардлагатай зүйлс:

• Массажийг нэвт салхилаагүй, дулаахан өрөөнд хийх ёстой.

• Массажийг өдөр бүр хүүхдээ өлсөөгүй, ааш зан сайтай үед нь хийх хэрэгтэй.

• Хүүхдэдээ хүрэхээсээ өмнө гараа сайн дулаацуул.

• Хүүхэд уйлж ундуйцаж эхэлбэл биеийн тэр хэсэгт массаж хийхээ зогсоох хэрэгтэй. Минутаас илүү уйлбал массажийг бүр мөсөн зогсоох хэрэгтэй.

• Массаж хийх явцад хүүхдэд даралт үзүүлэхээс зайлсхий. Гэхдээ зөөлхөн цохих, тогших зэрэг нь хүүхдийн гижгийг хүргэж, тавгүйтүүлэх шалтгаан болох учраас хүүхдэд энэ нь ач тусаа өгөхөөс илүүтэй хор нөлөө учруулж болзошгүй учир аль болох цохих, тогшихоос зайлсхийх хэрэгтэй.

Массаж хийх байршлууд :

• Ширээ эсвэл орон дээр хэвтүүлж байгаад

• Хүүхдээ өвөр дээрээ тайван сууж байхад

• Хананд нуруугаараа налж, хөлөө жийж суугаад, хүүхдээ хөл дээрээ хэвтүүлж байгаад хийх нь зохистой

Массаж хийж болох биеийн хэсгүүд:
Толгойн хэсэгт

Хурууныхаа үзүүрээр хүүхдийнхээ хөмс өгнөөс хойш дагз руу нь чиглэсэн хэлбэрээр массаж хийнэ. Хүүхдийг толгойг хойш чиглүүлэн зөөлөн базаж массажлана. Дараа нь эрхий хурууныхаа өндгөөр духыг гадагш нь аяархан татаж өгнө.

Гэдэс, цээжний хэсэгт

Хүүхдийнхээ цээжнээс доош чиглэсэн хэлбэрээр хоёр гарынхаа алгаар ээлжлэн илж массажлана. Хурууныхаа өндөгнүүдээр хүүхдийн цээжин хэсэгт, мээмний эргэн тойронд гараа хөндийрүүлэлгүй дээш, гадагш чиглэсэн хэлбэрээр хөдөлгөж массаж хийнэ.

Нуруунд

Хүүхдийнхээ нурууг хүзүүнээс нь доош бөгсөн хэсэг хүртэл илж массажил. Нэг гараараа хийж дуусахад нөгөө гараараа дээрээс нь үргэлжлүүлж хийнэ. Мөн хоёр гарынхаа алгаар зэрэг нуруу, нугасны хоёр талаар гадагш чиглэсэн байдлаар илж өгнө. Дараа нь хурууныхаа өндгөөр хүзүүнээс бөгс хүртэл хурууны ясанд нь массаж хийнэ.

 В.Нэргүй
Эх сурвалж: “Үнэн.мн”


URL:

Сэтгэгдэл бичих