Чи “секс муужгай” мөн үү?
Шалтгаан нь юу ч байж болно л доо. Гэхдээ эцсйин дүндээ нэг л зүйл үнэн. Түүнийг дэргэдүүр нь өнгөрөх үед эр хүн болгон нүдээ дагуулан хардаг. Бараг л бүх охид эрэгтэй хүнээс тусламж хүсэх үедээ өөрийн дотор оршдог секс муужгайгаа ил гаргадаг. Тэд өөрийн эмэгтэйлэг байдал, эсрэг хүйстнээ татах чадвараа ашиглан эрэгтэй хүний “эмзэг цэг”-игй хөндөж сул дорой болгож чаддаг. Гэвч жинхэнэ сексийн муужгай үүнээс ч илүү гээд бод доо?
Чи өөрийнхөө дотор “секс муужгай” тэжээж байгааг илтгэх 16 шинж
Чи эр хүнийг эрх мэдэлдээ оруулахын тулд секс төрхөө ашигладаг уу? Эсвэл чи хайр дурлалын балаас илүү халуухан сексийн амтанд дуртай юу? Энэ 16 шинжээс өөрийгөө олж нээгээрэй.
#1 Чи эрчүүдийн зүрхийг “булаан эзлэх”-дээ гаргууд. Өөртөө татагдсан эрэтгтэй хүнээр халамжлуулж, анхаарал тавиулахдаа чи дуртай. Чи танихгүй эр хүнтэй ч эелдэг, энхрий яриа өрнүүлж бүх хөзрийг нь дэлгээд харчихаж чаддаг. Бас чи хүссэн цагтаа хэний ч зүрхийг эзэмдэж чаддаг гэдгээрээ бахархадаг.
#2 Хүчирхэг флирт. Чи эрэгтэй хүнд сээтэн хаяж байхдаа урьд өмнөхөөсөө илүү хүчирхэг мэдрэмж авдаг. Мөн онилсон эрэгтэй хүндээ тачаангуй дохио илгээхдээ улам өөртөө итгэлтэй болдог.
#3 Чи секс хийх дуртай. Секс чиний өөртөө итгэх итгэлийг өнгөлж, гоо үзэсгэлэнтэй гэдэгтээ өдөр бүр итгэхэд тусалдаг. Өөрөөр хэлвэл чи сексийг өөрийнхөө давуу тал болгож түүнээсээ ч таашаал авч чаддаг!
#4 Чи хэзээ ямар алхам хийхээ мэддэг. Ихэнх бүсгүйчүүд хайрыг хүсдэг бол чи сексийг илүү хүсдэг. Чи эргэн тойрныхоо эмэгтэйчүүдээс сексийн талаарх заль мэх, арга барилын мэдлэгээрээ хамаагүй илүү.
#5 Чи хамгийн тачаангуй хэсгүүдээ тодотгосон хувцас өмсдөг. Өгзгөндөө дуртай бол бариу жийнс, хөлөндөө дуртай бол мини бошинз өмсөх жишээтэй. Ингэж хувцасласан хойноо чи эр хүн болгоны анхаарлыг өөр дээрээ унагаж салхи татуулан алхахаас татгалздаггүй.
#6 Чи бие галбираараа гайхуулдаг. Чи өөрийнхөө биеийн анхаарал татам хэсгүүдийг санамсаргүй юм шиг байдлаар бага зэрэг цухуйлгаж явах дуртай. Ингэж эрэгтэй хүний тэсвэр алдсан царайг нь хараад дараа нь тэр талаар шоолонгуй бодож инээх ч дуртай.
#7 Сэтгэлзүйн холбоог хайхардаггүй. Хэн нэгэнтэй секс хийх нь хайр дурлалаас ангид зүйл гэж чи боддог. Тийм ээ, чи ч бас урьд нь дурлаж байсан. Гэхдээ одоо түүнийгээ мартчихсан, зөөлөн хайрын оронд гал халуун секс хүслийг чинь төрүүлэх болсон.
#8 Найзууд чинь чамд үг хаядаг. Чи хэдийгээр секс муужгай ч гэсэн, бусдын найз залуучууд руу өндөлздөггүй. Гэхдээ л чиний найзууд чамд үг хаяж, хайртай хүнээ чамтай хардаж харамлах явдал нэг биш удаа гарч байсан.
#9 Чи зөн совинтой. Үргэлж хэлээд байдаггүй ч, чи дотроо өөрийнхөө харилцан яриа өнгөрүүлсэн эр болгон чамайг өөрийн болгохыг хүссэн гэдгийг мэдэж байдаг. Эрэгтэй хүнийг өөртөө татагдсан гэдгийг жаахан ч атугай мэдэх л юм бол дараагийн мэхүүдээ ашиглаж түүнийг өөртөө бүрмөсөн дурлуулахыг оролддог.
#10 Чи өөрийн бие галбир, гоо үзэсгэлэнг бурхны бэлэг гэж боддог. Чи өөрийнхөө секс хүч чадлаараа юуг л бол юуг хийж чадна гэдгээ ухамсарладаг. Чиний энэ давуу тал чамд олон зүйлийг авчирч байсан ба ирээдүйд ч авчирна гэдэгт чи итгэдэг. Чи том хөхгүй, туранхай биегүй ч байж болно, гэхдээ өөрийгөө секси гэж боддог эмэгтэй хүн болгон секси харагдаж чаддаг гэдгийг чи мэднэ.
Чи тансаг сексийн хүүхэлдэй мөн байна уу? Эсвэл…чи ийм секс муужгайнуудыг үзэн яддаг төрлийн бүсгүй юу?
shockmn
URL: