Хамтлаг, дуучдын шинэ жилийн үнэ ханш

Өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ төлөвлөх шинэ жилийн баярын уур амьсгал оржээ. Энэхэн өдрүүдэд урлаг соёлынхон хоолойгоо тордож, албан байгууллагуудын шинэ жилд уригдан, ямар ханшаар дуулахаа бэлтгэж байгаа сурагтай. Учир нь тэдний хувьд шинэ жил мөнгө олох ганц цаг үе нь билээ. Тиймдээ ч шинэ оноос өмнө дуу дуугаа авалцаж, ар араасаа тоглолтоо хийж байгаа хэрэг юм. Энэ жилийн хувьд хамтлаг дуучдын ханш үнэ ханш харьцангуй өсчээ. Тодруулбал, хамтлаг дуучдын “халтуурын ханш” өнгөрсөн жилийнхээс дунджаар 200 мянгаас нэг сая хүртлэх төгрөгөөс өссөн байна. Ингээд хамтлаг дуучдын шинэ жилийн үнэ ханшийг уншигч танаа сонирхуулъя.

-МУГЖ Б.Сарантуяа,  Т.Ариунаа нар нэг дууг 4.000.000 төгрөг

-“Sweetymotion” хамтлагийнхан хоёр дууг 3.000.000 төгрөгөөр дуулахаа мэдэгдсэн бол, “Хурд” хамтлагийнхан залууст эрч хүчийг мэдрүүлсэн цоглог гурван дууг зохиолын дуучдаас л илүү үнээр дуулна гэхээс өөр хариулт өгсөнгүй.

-“Камертон”, “Sweetymotion”, “Номин талст” зэрэг хамтлаг 3 дууг мөн 3.0-5.5 саяар дуулах аж.
-“Камертон” хамтлагийн ахлагч Д.Болд, “Татар” хамтлагийн гишүүн Заяа, “Шуранхай” хамтлагийн Номин нар ганцаараа нэг дууг 1.000.000-аар дуулах юм байна.

-“Мотив” хамтлаг .1.500.000₮

-“А sound” хамтлаг нэг 1.500.000₮

-“Outlaw” хамтлаг 1.000.000₮

-“Гурван охин” хамтлаг гурван дууг 2.500.000₮

-“Киви” хамтлаг хоёр дууг 2.000.000₮

Дээрхи хамтлагууд үнэ ханшийн хувьд харьцангуй өндөр ч тухайн байгууллагатай “зохицох” бодлого баримтлах юм байна.

-“Fire”, “Lemons” зэрэг хамтлагууд тус бүр ханшаа 500.000₮

-Дуучин A-cool нэг дууг 300.000₮

-Дуучин Агиймаа, Эгшиглэн нар тус бүр нэг дууг 300.000₮

-Дуучин BX  нэг дууг 400.000₮-өөр үнэлжээ

-“Sync” хамтлаг -700.000₮

-Ноён Бондгор 1.000.000₮

-МУГЖ Ж.Алтанцэцэг гурван дуу 2.500.000₮

Түүнчлэн шинэ жилийн үдэш зохиолын дуу сонсохыг хүссэн хүмүүс олон байдаг. Тэдний таашаалд нийцүүлэн үдэшлэг зохион байгуулагчид зохиолын дуучдыг урьдаг. Одоогоор тэд хараахан ханшаа тогтоож амжаагүй боловч тогтсон ханштай хэсэг нь бас байна. Зохиолын дуучдын хувьд нэг ханш дээрээ хатуу зогсдоггүй харилцан тохиролцох хамгийн энгийн байдаг гэнэ.

-С.Жавхлан 4.000.000₮

-Д.Хишигбаяр, О.Дэлгэрмаа 2.500.000₮

-Г.Эрдэнэтунгалаг 1.000.000₮

-Д.Намсрайноров 1.500.000₮

-Л.Болдбаатар 1.300.000₮

-Л.Чулуунбаатар 1.300.000₮

-П.Идэржавхлан 1300.000₮

-“Шуранхай” хамтлагийн дуучин Номин 1.000.000-аар дуулах юм байна.

-А.Түмэн-Өлзий 500.000₮

-П.Жимсээ 500.000₮-өөр тус тус дуулах юм байна.

Б.Дэжид


URL:

Сэтгэгдэл бичих