Японы Засгийн газар Монголын утааг багасгах гэрээ хийх хүсэлт тавьжээ
Японы Засгийн газар Монгол болон Индонез улстай хорт хийг тэнцвэржүүлэх асуудлаар гэрээ хийх хүсэлтэй байгаа талаар тус улсын Засгийн газрын төлөөлөл мэдээлсэн тухай “Bloomberg” бичжээ.
“Японы Байгаль орчны яамны Уур амьсгалын өөрчлөлт хариуцсан ажилтан Масая Окуяма энэ жилийн сүүлээр хүлэмжийн хийг багасгах технологийн шилжүүлгийн гэрээ хийх хүсэлтэй байгаа талаараа доорх орнуудад өчигдөр утсаар мэдээлжээ” хэмээн сайт бичсэн байна.
Технологийн энэхүү гэрээг Индонез, Вьетнам, Бангладешийн Засгийн газартай ирэх жилийн эхээр хийх төлөвлөгөөтэй байгаа аж.
Японы нийслэл Токио хот нь сүүлийн жилүүдэд хоёр орны хамтарсан “Тэнцвэржүүлэлтийн зээлийн механизм” гэгч хөтөлбөрийг ихэд хөгжүүлэх болсон юм. Энэ нь тус улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаа бууруулж чадахгүй байгаа хөгжиж буй оронтой харилцан ашигтай гэрээ хийж, Японы технологид түшиглэсэн ой хамгаалах төсөл, эрчим хүчний менежментийн төсөл зэргээр хорт хийг багасгаж өгдөг хөтөлбөр аж.
Тус улсын Гадаад хэргийн сайтад мэдээлснээр Тэнцвэржүүлэлтийн зээлийн механизмыг 30 гаруй оронд амжилттай хэрэгжүүлэх боломжтой гэв.
Мөн Япон улс энэхүү хөтөлбөрөө НҮБ-ын санаачилсан олон улсын нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг буруулах Цэвэр хөгжлийн механизмийн үйл ажиллагааг дэмжиж буй хэрэг хэмээн үзэж байгаа аж.
Багаль орчны сайд Хироюки Нагахама Катарын нийслэл Доха хотод болох НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын чуулга уулзалт дээр энэхүү хөтөлбөрийг хүлэмжийн хийг багасгах гол хөтөлбөр хэмээн танилцуулах аж.
http://g-star.miniih.com/index.php/home/post/1050
URL: