Орон нутгийн сонгуулийн нэгдсэн дүн гарлаа

Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн өнөөдөр Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн нэгдсэн дүнг танилцууллаа.

Аймгуудын хувьд ирц нь 100 хувь хүрсэн учир санал хураалтын нэгдсэн дүн гарч Сонгуулийн Ерөнхий хороонд ирүүлжээ.

Ингээд аймгийн сонгуулийн хорооноос ирүүлсэн дүнг танилцуулбал,

суудал тус тус авчээ. Гэхдээ дээрх аймгуудаас цөөн хэдэн хороонд ирц хүрээгүй учир дахин санал хураалтын дараа тоо бага зэрэг өөрчлөгдөх магадлалтай юм.

Харин нийслэлийн дүүргүүдийн хувьд Сүхбаатар, Хан-Уул, Багахангай, Налайх, Багануур гэсэн таван дүүрэг ирц хүрчээ. Бусад дүүргүүдийн хувьд зарим хороонд нь ирц хүрээгүйгээс дахин санал хураалт явуулах шаардлагатай болсон.

Дүн нь гарсан дүүргүүдийг дурдвал,

төлөөлөгч тус тус сонгогдсон байна. Харин Хан-Уулд дүүргээрээ ирц хүрсэн ч 4 хорооны 7 хэсэгт ирц хүрээгүй, Сүхбаатар дүүргээрээ ирц хүрсэн ч 7 хорооны 13 хэсэгт хүрээгүй учир дүнгийн тогтоолоо нэгтгэж ирүүлээгүй байгаа юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих