Хар тамхины хэргээр 34 иргэн хилийн чанадад хоригдож байна
Энэ сарын байдлаар Монгол Улсын 34 иргэн хар тамхины хэрэгт холбогдон хилийн чанадад хоригдож байна. Нутаг дэвсгэрийн хувьд авч үзвэл, Хятадад 23, ОХУ-д хоёр, Казахстанд хоёр, Хонгконгд долоон иргэн байдаг бөгөөд тэдний 13 нь эмэгтэй бол бусад нь эрэгтэй хүн аж. Хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүсийн нас нэлээд залуужсан хандлага байна.
Учир нь нийт ял эдэлж байгаа хүмүүсийн арав нь 24-30 насныхан. Мөн 30-40 насны 15 хүн байгаа бол 40-50 настай найман хүн байна. Харин 50-аас дээш настай нэг хүн энэ хэрэгт холбогдоод байгаа юм байна. Одоогоор таван хүний цаазаар авах ялыг хоёр жилийн хугацаагаар хойшлуулсан бол хугацаагүй хорих ял эдэлж байгаа таван хүн байна.
Харин хугацаатай буюу 15-19 жилийн ял эдэлж байгаа 12, 10-14 жилийн ялтай найм, 4-7 жилийн хорих ял эдэлж байгаа дөрвөн хүн байгаа гэнэ.
Манай улс 2011 онд Хятадын Юнан мужид ял эдэлж байсан хоёр иргэнээ эх оронд нь авчирсан бол нэг иргэний хугацаагүй хорих ялыг хугацаатай болгожээ.
Мөн цаазын ялыг хоёр жилийн хугацаатай ялаар хойшлуулсан таван иргэн байгаагийн дөрвийнх нь хугацаа энэ онд дуусах юм. Одоогоор нэг ч монгол иргэнийг цаазаар авсан ял байхгүй гэдгийг албаныхан хэлж байна. Учир нь цаазын ялтай хүмүүсийн шийтгэлийг тодорхой хугацаатайгаар хойшлуулдаг байна.
УЛААНБААТАР ТАЙМС
URL: