Ардын намын бүлэгтэй болох асуудал хойшиллоо

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг гишүүдийн ирц бүрдээгүй учраас хойшлууллаа.

Тус байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын сонгуулийн тухай хууль, УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх байсан юм. Өөрөөр хэлбэл Ардын намыг УИХ-д бүлэгтэй болгох уу, үгүй юу гэдэг асуудлыг хэлэлцэх байсан. Харамсалтай нь тус байнгын хорооны гишүүд энэхүү асуудлыг хэлэлцэх гэж нэг их яараагүй бололтой, хуралдаандаа ирсэнгүй.

Байнгын хорооны хуралдаанд оролцохоор байнгын хорооны дарга А.Бакей болон УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Оюунхорол, Х.Наранхүү, Н.Батцэрэг нар оролцохоор ирсэн ч ирц хангалтгүй байсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих