Нядалгааны газрын үхэр өршөөл эрэн уйлжээ

Хонг Конгийн мал нядалгааны газарт саяхны нэгэн өдөр амьтан хүртэл өөрийн гэсэн зүрх сэтгэлтэйг баталсан өрөвдөлтэй хэрэг гарчээ. Нядалгааны газрын ажилчид ээлжит нядалгаагаа хийхээр том эр үхрийг байрнаас нь гаргахаар ирсэн бөгөөд тэднийг харсан үхэр учиргүй их нулимс унаган, харцаараа өршөөл эрсэн байна.

 
Түүний энэхүү байдлыг харж, гайхсан ажилчид хэсэг зуур гайхан зогтуссанаа удалгүй хүчлэн гаргахаар чирсэн боловч тэрээр доош лаглайн сууж, байрнаасаа хөдлөхгүй зөрүүдэлсэн аж.

 
Шиу тэргүүтэй ажилчид нулимстай нүдээ бүлтийлгэн байрнаасаа хөдлөхгүй зогсох түүнийг хараад ихэд өрөвдсөн бөгөөд удаан ярилцсаны эцэст хандив цуглуулж, түүний мөнгийг төлөхөөр болсон байна.

 
Хачирхалтай нь, ажилчид түүнийг нядлагаанд өгөхөө болих шийдвэр гаргасан даруйд тэрээр нулимс бөмбөрүүлэхээ болин, дөрвөн хөл дээрээ босч, тэднийг дагаж явсан гэнэ.

О.Удвал
Эх сурвалж: “Үнэн.мн”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих