АНУ-д биеийнхээ гадна зүрхтэй охин мэндэлжээ

АНУ-ын Техас мужийн бяцхан охин Одрина Карданес төрөлхийн ховор өвчинтэй төрсөн байна. Тодруулбал, охины зүрх нь цээжнийхээ гадна байжээ. Ийм согог найман сая төрөлтөнд ганцхан удаа тохиолддог байна. Ингэхдээ энэ ховор өвчинтэй хүүхдийн 90 хувь нь төрөх үедээ, эсвэл эхний өдрөө нас бардаг ажээ. Харин Хьюстоны эмнэлэгт Одринад олон цагийн маш хүнд мэс засал хийж, ингэснээр тэр амьд гарч, одоо бие нь дээрдэж байгаа гэнэ. Мэс засал хийхэд зүрх-судасны мэс засалчид, гоо сайхны заслын мэргэжилтнүүд болон хүүхдийн эмч нар оролцсон байна. Эмч нар зүрхийг нь зөв байрлуулж чаджээ. Хүүхдийн ээж жирэмслэлтийн 16 дахь долоо хоногт эхо-гийн шинжилгээ хийлгэхдээ энэ аймшигт согогийн тухай мэдсэн байна.

Эмч нар жирэмслэлтийг таслах, эсвэл хүүхдээ тээж, амьд гарахгүй гэдгийг мэдэн, түүнийг төрүүлэхийг эмэгтэйд санал болгожээ. Түүнчлэн зүрхэнд байр гаргаж өгөхийн тулд төрөөгүй байгаа охины цээжийг цоолохыг бас санал болгосон байна. Одрина таван долоо хоногийн өмнө төрснийг мэдээлж байна. Ингэхдээ түүний ээж Эшли охиныгоо “миний гайхалтай хүүхэд” гэж дууддаг байна. Эмч нарын хэлснээс үзвэл, энэ нь охины хувьд сүүлчийн мэс засал биш бөгөөд одоо түүнд үхэлтэй тулах гуурсан мэс заслын нэг арга үлдсэн байна.

Тэрээр одоо хүртэл сүүгээ хөхөж чадахгүй байгаагийн улмаар түүнд гуурс суулгах мэс заслыг энэ сарын 29-нд хийх гэж байна. Урт хугацааны таамаглал дэвшүүлэх нь эрт байгаа хэдий ч, одоо Одринагийн бие өдрөөс өдөрт сайжирч байна” гэж охинд мэс засал хийсэн Хьюстоны эмнэлгийн хүүхдийн зүрхний эмч, доктор Каролина Альтман хэлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих