Оюутолгой ашиглалтанд орвол алтны экспорт 5-6 дахин нэмэгдэнэ

Гэнэтийн ашгийн 68 хувийн татвараас хойш огцом унаад байсан алтны олборлолт, экспорт дээрх татварыг цуцалснаар дахин сэргэнэ гэсэн таамаглалыг дэвшүүлж байсан. Харин энэ жилийн эхний 10 сарын дүнг харвал өмнөх оноос 20-иод хувиар буурсан үзүүлэлттэй байна. Эхний 10 сарын байдлаар хоёр тонн алт экспортлоод байгаа нь өнгөрсөн оныхоос 0,3 тонноор бага юм.

Үнийн дүнгийн хувьд ч 85,5 сая доллар болж, өнгөрсөн оныхоос 13 гаруй сая доллараар буурчээ. Харин ирэх жил алтны экспорт эрс нэмэгдэх хандлагатай байна. Оюутолгой ордын үйлдвэрлэл эхэлснээр ирэх жил 424 мянган унци /12 тонн/ алт экспортлох тооцоо бий. Ингэснээр алтны экспортын хэмжээ 5-6 дахин нэмэгдэх юм.

Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”


URL:

Сэтгэгдэл бичих