Парламентын хуралдааны үеэр буу гаргажээ
Оросын Либерал ардчилсан намаас сонгогдсон Төрийн Думийн гишүүн Роман Худяков өчигдөр болсон парламентын нэгдсэн хуралдаан дээр гар буу гаргажээ.
Тэрбээр иргэдийн галт зэвсэг хэрэглэх эрхийг хамгаалсан үг хэлэхдээ уг үйлдлээ гаргажээ. Роман жижиг гар буу гаргаж парламентын гишүүдэд харуулсан тухай мөн намын гишүүн Ирина Роднина “Twitter”-тээ бичсэн байна.
Худяков чуулганы танхимд хэрхэн буу авч орсон болоод ямар төрлийн буу байсан нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Энэ үеэр парламентын хамгаалалтын алба хэрхэн хандсан бол гэх асуулт хүн бүрийн сонирхлыг татаж байна.
Мөн тэрбээр өчигдрийн хуралдаан дээр биеэ хамгаалах зорилгоор иргэд буу авч явахыг дэмжсэн үг хэлсэн ажээ. Түүний хэлснээр 2011 онд ОХУ-д 14 мянган иргэн хүн амины хэргийн золиос болж амиа алдсан болон галт зэвсэг авч явахыг зөвшөөрдөг орнуудад гэмт хэргийн тоо жилд арван хувиар буурдаг гэнэ.
Мөн АНУ-д гэмт хэрэгтнүүдийг иргэд хувийн буугаараа устгадаг хэмээн ярьжээ.
НИЙГМИЙН ТОЛЬ
URL: