Үүл дарга үүлэн дээгүүр хөөрч явна

Цас, бороо, байгалийн үзэгдэл бол орон нутгийн сонгогчдод л хамаатай. Хотын мань мэтэд энэ бүхэн ямар ч хамаагүй. Цасан шуурганд төөрөөд байх зовлонгүй тийм хүмүүс саналаа өгөөгүй нь “Шинэ Засгийн газрын сүүлийн дөрвөн сарын хугацаанд хийсэн үйл хэрэг таалагдаагүй, хашраасан, залхаажээ” гэж үзэх хэсэг байна. Хий хоосон улстөржилт, хүний хийсэн ажилд автор суух гэсэн хөнгөн ажиллагаанууд нь “Бидний амьдралыг өөд татаад ч шалихгүй…” гэсэн урам хугарсан, уйтгар дагуулсан бололтой.

Нөгөө талаасаа сонгуулийн ажлыг зохих түвшинд зохион байгуулах ёстой. “Гэтэл хотын дарга Э.Бат-Үүл хүүгээрээ хэвлэлийн бага хурал зарлуулж зарга хийлгэхээс бусдад ач холбогдол өгөхгүй байсаар ирц хүрэхгүй байдалд авчирлаа” гэж шалтгааныг нь тайлбарлаж байна.
“Нийслэлд 60 хувийн ирц хүчингүй болсон хариуцлагыг Сэлэнгэ, Дархан, Чойбалсанд онгоцоор зугаалж явсан Үүл баатрыг хүлээх ёстой” гэх гишүүд ч байлаа. Ерөөсөө л хийрхэл байх хэмжээнээсээ даван хяналтаа алджээ.

Өчигдөр л гэхэд хотын дарга нарын зөвлөл хуралдах ёстой байтал “Э.Бат-Үүл сонгуулийн ажилтай гээд ирсэнгүй” гэсээр ажил хийсэнгүй. Үүл дарга хийрхэлдээ автан үүлэн дээгүүр хөөрөөд хотын дарга гэх үндсэн ажлаа хаячихаа юу даа.

М.ЛОСОЛ

ӨДРИЙН ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих