Эрх баригчдыг ялуулахын тулд СЕХ дуугаа хураав уу
СЕХ орон нутгийн сонгуулийн ирц төдийгүй санал хураалтын эцсийн дүнг өчигдөр албан ёсоор мэдээлсэнгүй. Орон нутгийн сонгуулийн ирцийн мэдээллийг цаг тухай бүрт нь өгсөн ч санал хураалт өндөрл өсний дараах товлосон хурлаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм.
Зарим аймгийн сонгуулийн хороодын нэгтгэсэн дүн СЕХ-нд хараахан ирээгүй гэсэн шалтгаанаар ийнхүү хэвлэлийн бага хурлаа цуцалсан уг байгууллагын албан ёсны мэдээллийг өчигдөржингөө улст ө рийн намуудаас илүүтэй сонгогч олон хүлээж өнжлөө. Гэвч сонгууль дууссаны дараагаас л хэвлэлийн хурал хийнэ, сонгуулийн урьдчилсан дүнг танилцуулна гэж амласан СЕХ дуугаа хурааж, оронд нь АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг онгирч хашгирах болов.
Ингэснээрээ АН-ын ялах хүслийг ард түмний сэтгэхүйд биежүүлж итгүүлэхийн тулд СЕХ-нд үйлчилж, АН-ын дарга, гүйцэтгэх засаглалын тэргүүний эрх мэдлээрээ нийтийн сэтгэхүйд нөлөөлөх гэж оролдож буй хэрэг. Чухамдаа тойргийн хороод сонгуулийн дүнг нэгтгэн СЕХнд танилцуулаагүй байхад АНын дарга Н.Алтанхуяг ийнхүү итгэлтэй дуугарах болсон нь олон нийтэд гайхшрал төрүүлж байна.
Хуульд зааснаар тойргийн хороод сонгуулийн дүнг долоо хоногийн дотор СЕХ-нд танилцуулах учиртай. Харин одоогийн нөхцөл байдлын тухайд гэвэл СЕХ орон нутгийн сонгуулийн санал хураалтын дүнг биш юмаа гэхэд ирцийн талаархи хамгийн сүүлийн мэдээллийг нийтэд зарлахад болохгүй зүйлгүй. Гарын үзүүрээр л амжуулчих ажил.
Тиймдээ ч олон нийт аль аймаг, дүүрэгт ирц хүрээгүй, хаана дахин сонгууль болох талаар чих тавин хүлээж эхэллээ. Нөгөө талаар зарим тойргийн хороонд санал хураалтын дүн гарах нь бүү хэл сонгогчдын ирц бүрдээгүй байхад эрх баригчид ийм итгэлтэй ярьж байгааг автомат машинтай холбож ойлгохоос өөр аргагүй.
Автомат машиндаа найдаад “Ялсан…” гэж хашгиралдаж байсан АНынхан сонгуулийн дүнгээр Монгол Ардын Намд ялагдаад эхэлмэгц СЕХны амыг барьж, үүдийг нь таглачихлаа. Одоо тэд “Яаж Монгол Ардын Намыг ялагдсан гэж нийтэд итгүүлэх вэ, хэрэв итгүүлж чадвал автомат машин болон дүнгийн засвар хийх боломжтой…” хэмээн тооцоолж суугаа нь л лавтай. Хамгийн наад зах нь босго хувьдаа хүрээгүй ирцийг бүрдүүлчихэж мэдэх л хүмүүс.
Өөрөөр хэлбэл, АН СЕХ-гоор даалгавраа хэрхэн гүйцэтгүүлэх тухайгаа “ярьж” байна. Ингэж Ерөнхий сайдын эрх мэдлээрээ далайлган сонгуулийн төв байгууллагыг хааш нь ч хөдөлгөхгүй байгаа Н.Алтанхуягийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгээс илүү эрх мэдэлтэй, түүнийг удирдан чиглүүлдэг дарга нь юм байна гэж ойлгохоос өөр арга алга.
Тэрбээр СЕХ-ноос ч түрүүлж орон нутгийн сонгуулийн дүнг мэдэж, “АН хавтгайд нь яллаа…” гэж тунхаглаж явна. Арга ч үгүй биз. Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг гэсэн үг бий шүү дээ. Ямар сайндаа л СЕХ-ны даргаар Ч.Содномцэрэн биш Н.Алтанхуяг ажилладаг гэсэн яриа гадуур тархах вэ дээ.
… Автомат машиндаа найдаад “Ялсан…” гэж хашгиралдаж байсан АН-ынхан сонгуулийн дүнгээр Монгол Ардын Намд ялагдаад эхэлмэгц СЕХ-ны амыг барьж, үүдийг нь таглачихлаа. Одоо тэд “Яаж Монгол Ардын Намыг ялагдсан гэж нийтэд итгүүлэх вэ, хэрэв итгүүлж чадвал автомат машин болон дүнгийн засвар хийх боломжтой…” хэмээн тооцоолж суугаа нь л лавтай. Хамгийн наад зах нь босго хувьдаа хүрээгүй ирцийг бүрдүүлчихэж мэдэх л хүмүүс. Өөрөөр хэлбэл, АН СЕХ-гоор даалгавраа хэрхэн гүйцэтгүүлэх тухайгаа “ярьж” байна. Ингэж Ерөнхий сайдын эрх мэдлээрээ далайлган сонгуулийн төв байгууллагыг хааш нь ч хөдөлгөхгүй байгаа Н.Алтанхуягийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгээс илүү эрх мэдэлтэй, түүнийг удирдан чиглүүлдэг дарга нь юм байна гэж ойлгохоос өөр арга алга.
АН-ын оруулж ирсэн машиныг СЕХ ажиллуулж чадахгүй байгаа ч АН-ынхан аль хэдийнэ үр дүнг үзчихсэн. Ойрын хоёр өдөр эцсийн хариу гарахгүй гэж СЕХ хэлж байхад Н.Алтанхуяг ялалтаа тэмдэглээд хундага өргөж сууна. Ийнхүү бүх төвшний сонгуулийг үнэн бодит, шударга зохион байгуулж, аль ч нам, эвслээс хараат бус ажиллах ёстой СЕХ таг чиг суугаа нь сонгууль будилаангүй боллоо гэх иргэдийн итгэлийг эвдэж мэдэх нь.
Намууд хаана, хаана ялалт байгуулав
Улстөрийн намууд нэр дэвшигчдийнхээ талаар орон нутгаас ирүүлсэн мэдээлэлд тулгуурлан хэвлэлийн бага хурал зарлаж байна. Говь-Алтай, Дундговь, Дорнод, Завхан, Говьсүм бэр, Сэлэнгэ, Хөвсгөл, Дархан-Уул аймгийнхан Монгол Ардын Намыг сонгож, хазааргүй төрийг хянах чухал сонголт хийлээ.
Харин өвөрхангайчуудын хувьд УИХ-ын сонгуулиар өгч байсан саналаа дахин бататгаж Монгол Ардын Намыг илт давуу дэмжсэн санал өгсөн байна. Энэ нь өмнөх УИХ-ын сонгуулиар өгсөн өвөрхангайчуудын саналыг эрх баригчдын зүгээс үл ойшоож байгааг эсэргүүцэж, тэдний сонголт бол зөвхөн Монгол Ардын Нам гэдгийг дахин харуулсан хэрэг боллоо. Орон нутагт цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан сонгогчдын ирц хүрэхгүй байх вий гэсэн болгоомжлол байсан.
Гэтэл орон нутгийн сонгогчдын ирц хангалттай бүрдэж, нийслэлчүүд энэ удаагийн сонгуульд идэвх муутай оролцлоо. Иргэдэд хүлээлт үүсгэж буй СЕХ-ны мэдээлэл хийх хугацаа тодорхойг үй байгаа нь эрх баригчдын зүгээс сонгогчдын ирц хүрээгүй зарим газарт ирцийг хүчээр хүргэх гэсэн санаархал агуулж магадгүй гэсэн хардлагыг төрүүлж байна. Ямартай ч СЕХ-ноос хийх ирцийн мэдээллээс бүх зүйл тодорхой болох юм.
СЕХ болон намуудаас гаргасан албан бус дүнг хүргэе.
Ц.ЖАРГАЛЦЭЦЭГ
URL: