Зуучлалаар гэрлэх гэж байгаа бол…

Хэрвээ та зуучлалаар дамжин гадаадын иргэнтэй гэрлэхээр шийдсэн бол..

  • Гэрлэлтийн гэрээтэйгээ танилцаарай. Ихэнх охид, эмэгтэйчүүд гэрээгээ судлаагүй шууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаас өөрийгөө эрсдэлтэй байдалд оруулдаг.

 

  • Нөхөр болох хүнтэйгээ уулзаж, танилцсаны дараа гэрлэх эсэхээ шийдээрэй. Цөөн удаагийн уулзалтаар тухайн хүнийг таних, мэдэх боломжгүй гэдгийг санах хэрэгтэй.
  • Гэрээнд өөрийнхөө эрхийг хамгаалах заалтуудыг заавал тусгуулаарай. Учир нь аливаа гэрээ нь гэрээлэгч талуудынхаа эрх ашгийг хамгаалахад чиглэгдэж байдаг.
  • Зуучлагч байгууллага ямар үүрэг хүлээж байгаа, таныг эрсдэлтэй нөхцөлд орсон тохиолдолд хэрхэн эрхийг чинь хамгаалах талаар тусгуулах шаардлагатай.
  • Зуучлалын гэрээнд зөвхөн танд зориулагдсан ямар нэгэн төлбөр, торгуулийн асуудал тусгагдсан байвал та үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй. Гэрээнд гэрээлэгч талуудын эрх, үүрэг хариуцлага адил түвшинд тусгагдсан байх ёстой.

    ХХГХ-ийн шуурхай баримт мэдээ

     

    • 1,2 сая хүн жил бүр гадаадад эсвэл улс дотроо худалдагдаж байна.
    • АНУ-ын Төрийн Департментийн мэдээлснээр жил бүр 600 000- 800000 насанд хүрэгчид болон хүүхдүүдийг худалдаж байгаагийн ихэнх хувийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалддаг байна.
    • ХХГХ-нь дэлхий дээрх зэвсэг, хар тамхины наймааны дараа орохуйц хамгийн унац ихтэй хууль бус бизнесийн нэг юм.
    • Хэдийгээр бодит тоог гаргахад хүндрэлтэй боловч жилд 7-12 тэрбум ам.долларын ашгийг энэ гэмт хэргээс олдог.
    • ОУХБ-ын тооцоолсноор хохирогчид тухайн улсад очсоныхоо дараа 32 тэр бум ам.долларын ашгийг олж өгдөг байна.
    • Монгол улсад 2002 оноос хойш 2 хэрэг шүүхээр шийдвэрлэгдээд байна.

URL:

Сэтгэгдэл бичих