Цахилгаан холбооны тусгай дугаар …

ДУГААР ОЛГОХОД ТАВИГДАХ НӨХЦӨЛ ШААРДЛАГА
Цахилгаан холбооны дугаар эзэмшигч нь холбооны салбарыг хөгжүүлэх бодлогод нийцсэн үйлчилгээг нийтэд үзүүлэхэд дугаарыг ашиглана. Цахилгаан холбооны сүлжээний дугаар хүсч сүлжээнд ашиглах эрх авахын тулд байгууллага, иргэдэд дараах нөхцөл шаардлагыг хангасан байна. Үүнд:
3.2.1 Лавлах үйлчилгээний зориулалттай тусгай дугаарын  эрх хүсэгч нь:
3.2.1.1 Лавлах үйлчилгээний зориулалтаар тусгай дугаар эзэмшигч нь мэдээлэл цуглуулах эх үүсвэр, ашиглагдах техник хэрэгсэл, мэдээллийн сангийн хайлтын систем буюу програм хангамж зэргийг бүрдүүлсэн байх;
3.2.1.2 Мэргэшсэн, төрөлжсөн чиглэлээр мэдээлэл, лавлагааны үйлчилгээ эрхлэх гэж байгаа бол холбогдох байгууллагуудаас олгогдсон тусгай зөвшөөрөлтэй байх;
3.2.1.3 Санхүүгийн чадавхтай, үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах боловсон хүчин, хангагдсан байх;
3.2.1.4 Лавлах үйлчилгээний зориулалттай тусгай дугаар эзэмшигч нь үнэ тарифаа нийтэд тогтмол, нээлттэй мэдээлэх;
3.2.1.5 Лавлах үйлчилгээний талаар хэрэглэгчдээс гаргасан гомдол, санал шүүмжлэл, өргөдлийг хүлээн авах, түүнийг шийдвэрлэх талаар авсан арга хэмжээ, шийдвэр, материалыг тогтмол хадгалж, бүртгэл хөтлөх.
3.2.1.6 Зохицуулах хорооноос тогтоосон нөхцөл шаардлага, зохицуулалтын арга хэмжээг заавал хэрэгжүүлнэ.

ДУГААРЫГ ХУВААРИЛАХ, ОЛГОХ, СУНГАХ, ЭРХ ШИЛЖҮҮЛЭХ 
4.1 Цахилгаан холбооны сүлжээний дугаарыг хуваарилахдаа “Монгол Улсын Цахилгаан холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө” болон энэ журмын дугаарлалтын ангиллыг баримтлан Зохицуулах хорооноос олгоно.
4.2 Цахилгаан холбооны сүлжээний дугаарлалтаас лавлах үйлчилгээний зориулалттай тусгай дугаар хүсэгч нь энэхүү журмын 3.2.1-д заасан нөхцөл шаардлагыг хангасан байх бөгөөд дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:
4.2.1 Дугаар хүссэн албан бичиг, байгууллага, иргэдийн харилцах хаяг, утас, факсын дугаар, е-мэйл хаяг, улсын бүртгэлийн гэрчилгээний эсхүл иргэний үнэмлэхний баталгаажсан хуулбар;
4.2.2 Тухайн байгууллагын үйл ажиллагаа, дугаар ашиглан лавлах болон нэмэлт  үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй танилцуулга;
4.2.3 Лавлах үйлчилгээнд ашиглагдах техник хэрэгсэл, телефон утасны үзүүрийн тоо, тэдгээрийг өргөтгөх талаарх төлөвлөгөө;
4.2.4 Лавлах үйлчилгээн үзүүлэхэд ажиллах боловсон хүчин, санхүүгийн чадавхын талаарх танилцуулга;
4.2.5 Лавлах үйлчилгээний зориулалтаар тусгай дугаар эзэмшигч нь бүрдүүлж байгаа мэдээллийн сан, програм хангамж түүний хайлтын системийн талаархи баримтжуулсан танилцуулга ирүүлэх
4.2.6 Нэгж минутын үнэ тарифыг тогтоосон үндэслэл тооцоог гаргаж ирүүлэх
4.9 Энэхүү журмын 3-р зүйлд заагдсан холбогдох нөхцөл шаардлагыг хангаагүй болон 4.2-д заагдсан холбогдох бичиг баримтын бүрдүүлэлт дутуу тохиолдолд хүсэлтийг хүлээж авахгүй.
4.10Шаардлага хангасан бичиг баримтуудыг судлан  нөхцөл шаардлагыг хангаж буй эсэхийг хянаж,  сар бүрийн 20-30-ны хооронд дугаар олгоно.

ТӨЛБӨР, ҮНЭ ТАРИФ
8.3 Үйлчилгээний үнэ тарифыг тогтоохдоо Зохицуулах хорооноос батлан гаргасан “Харилцаа холбооны үйлчилгээний тариф тогтоох аргачлал”-ыг баримтална.
8.3.1 Мэдээлэл, лавлагааны зориулалттай тусгай дугаарыг сүлжээнд үүсгэж тариф тогтоохдоо эхний минутаас эхлэн 30 секундийн шатлалаар тооцож тогтооно.
Тусгай дугаарын зөвшөөрөл олгогдсоны дараа зохицуулалтын хураамжийг жил бүр УБ хотод 500.000+50.000 төгрөг, орон нутагт 250.000+50.000 төгрөг,

Tусгай дугаарууд

Тусгай дугааруудын үнэ тариф

 

д.д Дугаар Эзэмшигч Зориулалт Үнэ тариф
Эхний 30 секунд Дараагийн 30 секунд
1 1109 МЦХ ХК Мэдээлэл, лавлагааны үйлчилгээ 130 төгрөг
2 1206 Монголын Ардчилсан Нам Иргэдээс мэдээлэл хүлээн авах  
3 1613 Монгол шуудан ХХК Шуудангийн мэдээлэл лавлагаа 100 төгрөг 50 төгрөг
4 1616 Эм Би Эс ХХК Мэдээлэл, лавлагааны үйлчилгээ 175 төгрөг 175 төгрөг
5 1617 Төгс-Учрахуй ХХК Мэдээлэл, лавлагааны үйлчилгээ 175 төгрөг 175 төгрөг
6 1619 “Өнөөдөр” сонины газар Мэдээлэл, лавлагаа, зар сурталчилгааны үйлчилгээ 175 төгрөг 175 төгрөг
7 1626 Монгол шуудан банк Мэдээлэл, лавлагаа, телефон банкны үйлчилгээ Энгийн утасны тарифаар
8 1646 Голомт банк Телефон банкны лавлах Энгийн утасны тарифаар
9 1818 Эйр линк ХХК Аялал зуучлал, мэдээлэл, лавлагааны үйлчилгээ Суурин утаснаас төлбөргүй
10 1881 МИАТ Нисэхийн мэдээлэл лавлагааны үйлчилгээ Суурин утаснаас төлбөргүй
11 1882 Гадаадын иргэний харъятын газарт Иргэдэд мэдээлэл, лавлагааны үйлчилгээ үзүүлэх 175 төгрөг 175 төгрөг
12 1883 Монос фарм ХХК Эрүүл мэнд, эм зүйн мэдээлэл лавлагаа 175 төгрөг 175 төгрөг
13 1884 Протал ХХК Мэдээлэл лавлагааны үйлчилгээ 175 төгрөг 175 төгрөг
14 1885 Болдсофт ХХК Мэдээлэл лавлагааны үйлчилгээ 175 төгрөг 175 төгрөг
15 1886 Цеброком ХХК Мэдээлэл лавлагааны үйлчилгээ 175 төгрөг 175 төгрөг
16 1887 Ажлын зар сонин Мэдээлэл лавлагааны үйлчилгээ 175 төгрөг 175 төгрөг
17 1888 ТОМ ХХК Хас банк Банк санхүүгийн мэдээлэл лавлагааны үйлчилгээ Энгийн утасны тарифаар
18 1900 Эйр транс ХХК Нисэхийн мэдээлэл лавлагааны үйлчилгээ Энгийн утасны тарифаар
19 1901 3-р эмнэлэг Эрүүл мэндийн лавлах    
20 1902 Билэг санаа ХХК Мэдээлэл, лавлагааны үйлчилгээ 250 төгрөг 100 төгрөг
21 1903 Тэгш эрхийн төв Иргэдээс мэдээлэл авах    
22 1904 Зар мэдээ, сурталчилгаа сонин Мэдээлэл, лавлагаа, зар сурталчилгааны үйлчилгээ 175 төгрөг 175 төгрөг
23 1905 Эрмүүн колл ХХК Мэдээлэл лавлах үйлчилгээ    
24 1906 Эс Эс Трэйвл Нисэхийн мэдээлэл лавлагааны үйлчилгээ    
25 1907 Орон сууцны санхүүжилтийн корпораци ХХК Орон сууцны талаархи мэдээлэл лавлагаа 75 төгрөг 75 төгрөг
26 1908 Иргэн Амараа Эрүүл мэнд, мэдээлэл, лавлагааны үйлчилгээ 175 төгрөг 175 төгрөг
27 1909 Интерпроперти ХХК Үл хөдлөх хөрөнгө, мэдээлэл, лавлагааны үйлчилгээ 175 төгрөг 175 төгрөг
28 1910 РадиоКом Монгол ХХК Мэдээлэл, лавлагааны үйлчилгээ 175 төгрөг 175 төгрөг
29 1911 Г.Түмэнжаргал Барилгынлавлагаа 175 төгрөг 175 төгрөг
30 1912 Барилгын бирж ХХК Барилгын мэдээлэл, лавлагаа 175 төгрөг 175 төгрөг
31 1913 Медиа Холдинг ХХК  ТВ-9 Мэдээлэл, лавлагааны үйлчилгээ 175 төгрөг 175 төгрөг
32 1914 Аригү Медиа ХХК Мэдээлэл, лавлагааны үйлчилгээ 175 төгрөг 175 төгрөг
33 1915 Нью прогресс ХХК Мэдээлэл лавлагаа 175 төгрөг 175 төгрөг
34 1916 Шинэ зар мэдээ Мэдээлэл лавлагаа 175 төгрөг 175 төгрөг
35 1917 Хаан банк Телефон банкны лавлах Хэрэглэгчийн энгийн тариф
36 1918 Ди Ви Продакшн ХХК Мэдээлэл лавлагаа    
37 1919 Юнителком ХХК Мэдээлэл, лавлагааны үйлчилгээ    
38 1920 Мастер сервис ХХК Мэдээлэл, лавлагааны үйлчилгээ 175 төгрөг 175 төгрөг
39 1921 Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз Мэдээлэл лавлагааны үйлчилгээ 100 төгрөг 100 төгрөг
40 1922 Иргэн Саран Мэдээлэл лавлагаа    
41 1923 Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим Бизнесийн мэдээлэл, лавлагааны үйлчилгээ 100 төгрөг 100 төгрөг
42 1924 Нимонс ХХК Авто засвар, мэдээлэл, лавлагааны үйлчилгээ 150 төгрөг 150 төгрөг
43 1925 Газар Аи Пи Инвест ХХК Мэдээлэл, лавлагааны үйлчилгээ 175 төгрөг 175 төгрөг
44 1926 Мэйд бай Монголий ХХК Авто засвар, мэдээлэл, лавлагааны үйлчилгээ 200 төгрөг 150 төгрөг
45 1927 Атланта энд Жи ХХК Мэдээлэл, лавлагааны үйлчилгээ 175 төгрөг 175 төгрөг
46 1928 Аваргас хууль зүйн товчоо Хууль зүйн лавлагаа, мэдээлэл 175 төгрөг 175 төгрөг
47 1929 МММ ХХК Мэдээлэл лавлагааны үйлчилгээ 175 төгрөг 175 төгрөг
48 1930 Халуун элгэн нутаг ТББ Барилгын мэдээлэл лавлагаа 175 төгрөг 175 төгрөг
49 1931 Туйплин эмнэлэг Эрүүл мэнд, мэдээлэл, лавлагааны үйлчилгээ 175 төгрөг 175 төгрөг
50 1932 Шуурхай мэдээ, шуурхай зар Мэдээлэл, лавлагааны үйлчилгээ 250 төгрөг 100 төгрөг
51 1933 Лхамжавын Батжав ХХК Хууль, эрхзүйн мэдээлэл, лавлагааны үйлчилгээ 175 төгрөг 175 төгрөг
52 1934 STV Телевиз Мэдээлэл, лавлагааны үйлчилгээ 175 төгрөг 175 төгрөг
53 1935 Топ экспросс ХХК Мэдээлэл лавлагаа 175 төгрөг 175 төгрөг
54 1936 Гэгээн далай ХХК ТВ-5 Мэдээлэл, лавлагааны үйлчилгээ 250 төгрөг 100 төгрөг
55 1938 Соёмбо принтинг ХХК Мэдээлэл лавлагааны үйлчилгээ    
56 1939 Дельта фүүдс ХХК Мэдээлэл, лавлагааны үйлчилгээ 250 төгрөг 100 төгрөг
57 1940 УБТЗХЭГ Галт тэрэгний үйлчилгээний лавлах Энгийн утасны тарифаар
58 1941 Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо Ажлын байрны лавлах 175 төгрөг 175 төгрөг
59 1942 Медиа групп ХХК FM-107 Мэдээлэл лавлагаа 175 төгрөг 175 төгрөг
60 1943 Улсын мэргэжлийн хяналтын газар Авто тэехникийн лавлах Энгийн утасны тарифаар
61 1944 Капитрон банк Телефон банкны лавлах Энгийн утасны тарифаар
62 1945 Алсын гэрэл ХХК Мэдээлэл, лавлагааны үйлчилгээ    
63 1946 Хүнсний бирж ХХК Мэдээлэл лавлагаа    
64 1947 Бадруун ХХК  FM-102,5 Мэдээлэл лавлагаа 175 төгрөг 175 төгрөг
65 1948 Монгол шуудан транс ХХК Авто тээврийн мэдээлэл лавлагаа 175 төгрөг 175 төгрөг
66 1949 УБТЗХЭГазар Ачаа тээврийн мэдээллийн лавлах 150 төгрөг
67 1950 Билэгт Дөлгөөн ХХК Мэдээлэл, лавлагааны үйлчилгээ 175 төгрөг 175 төгрөг
68 1951 UBS Телевиз Мэдээлэл лавлагааны үйлчилгээ 175 төгрөг 175 төгрөг
69 1952 Таянхан ХХК, ФМ-104 Мэдээлэл лавлагааны үйлчилгээ 175 төгрөг 175 төгрөг
70 1953 Их Хүрээ зурхайн дацан Шашины мэдээлэл лавлагааны үйлчилгээ 175 төгрөг 175 төгрөг
71 1954 Эм Пи Си ХХК Гар утасны талаархи мэдээлэл авлагаа 175 төгрөг 175 төгрөг
72 1955 Монрок информ ХХК Мэдээлэл лавлагаа    
73 1956 Мишээл баяасах ХХК Нийгмийн даатгалын тухай мэдээлэл лавлагаа 175 төгрөг 175 төгрөг
74 1957 Улаанбаатар радио ФМ-101,7 Байр орон суццны талаархи мэдээлэл лавлагаа 250 төгрөг 100 төгрөг
75 1958 Ди Эль Продакшн ХХК Мэдээлэл лавлагаа 175 төгрөг 175 төгрөг
76 1959 Долма Лхахан сүм Мэдээлэл лавлагаа 175 төгрөг 175 төгрөг
77 1960 ТВ 7  хоног сонин Мэдээлэл лавлагаа 175 төгрөг 175 төгрөг
78 1961 Сэтгүүлч нэт ТББ Мэдээллийн лавлагаа    
79 1962 Иргэн Л.Оюун Санхүүгийн лавлах    
80 1963 Чез энд Эль ХХК Хууль зүйн зөвөлгөө өгөх    
81 1964 Хаус дизайн продакшн Барилгын засал чимэглэл, мэдээлэл лавлагаа 175 төгрөг 175 төгрөг
82 1965 Эй Би Экс интернэшнл ХХК, Шинэ үе продакшн Мэдээлэл лавлагаа 175 төгрөг 175 төгрөг
83 1966 Миний Монгол аялгуу ХХК Мэдээлэл лавлагаа 250 төгрөг 100 төгрөг
84 1967 Нийгмийн даатгалд даатгуулагчдыг дэмжих холбоо Нийгмийн даатгалын тухай мэдээлэл лавлагаа 175 төгрөг 175 төгрөг
85 1968 Адептус консалтинг фирм ХХК Хууль зүйн зөвөлгөө, мэдээлэл лавлагааны үйлчилгээ 175 төгрөг 175 төгрөг
86 1969 Авлигатай тэмцэх газар Иргэдээс мэдээлэл хүлээн авах Хэрэглэгчийн энгийн тариф
87 1970 Аргун хаан ХХК Мэдээлэл лавлагааны үйлчилгээ 175 төгрөг 175 төгрөг
88 1971 Ийст гарден ХХК Эрүүл мэндийн мэдээлэл лавлагаа    
89 1972 Аюутугай ХХК Мэдээлэл лавлагаа    
90 1973 Боловсролын үнэлгээний төв Боловсролын лавлах    
91 1974 Алт болд ХХК Эрүүл мэндийн мэдээлэл лавлагаа 175 төгрөг 175 төгрөг
92 1975 Эх Орон FM-102,1 Мэдээлэл лавлагаа 175 төгрөг 175 төгрөг
93 1976 Да хүрээ трейд ХХК Авто лавлах мэдээллийн лавлах    
94 1977 Авлигатай тэмцэх газар Иргэдээс мэдээлэл хүлээн авах Хэрэглэгчийн энгийн тариф
95 1978 Дүнх-Уул ХХК Мэдээлэл лавлагаа    
96 1979 Хүүхдийн төлөө үндэсний төв Хүүхдийн мэдээ, мэдээлэл 25 төгрөг 25 төгрөг
97 1980 Иргэний нисэх Иргэдэд нислэгийн мэдээлэл өгөх    
98 1981 Бухимдалтай тэмцэн төв ТББ Мэдээлэл лавлагааны үйлчилгээ    
99 1982 ХЗҮТөв Мэдээлэл лавлагааны үйлчилгээ    
100 1983 Чингис колл Мэдээлэл лавлагааны үйлчилгээ    
101 1984 Оллоо Мэдээлэл лавлагааны үйлчилгээ    
102 1985 Ёояако Мэдээлэл лавлагааны үйлчилгээ    
103 1986 МҮОНРадио Мэдээлэл лавлагааны үйлчилгээ    
104 1987 Өдрийн сонин Мэдээлэл лавлагааны үйлчилгээ    
105 1989 SBN   телевиз Мэдээлэл лавлагааны үйлчилгээ    


URL:

Сэтгэгдэл бичих