МАН -аас сонгуулийн дүнгийн талаарх мэдээлэл хийлээ

Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн талаар Монгол Ардын намын дарга Ө.Энхтүвшин, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга нар Г.Занданшатар, нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, УИХ дахь МАН-ын гишүүдийн ахлагч Н.Энхболд нар  өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Урьдчилсан мэдээллээр орон нутагт Хөвсгөл, Завхан, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Сэлэнгэ гэсэн есөн аймагт МАН-аас нэр дэвшигчид баттай ялалт байгуулсан гэлээ.

Харин нийслэлийн хувьд Багануур, Баганхангай дүүрэгт МАН ялалт байгуулсан. Налайх дүүргийн тухайд тойрогт мөн МАН-ын нэр дэвшигчид олонхи болсон, харин намын жагсаалтын дүн ирээгүй байна гэсэн юм. Түүнчлэн албан бус мэдээлэл боловч нийслэлийн хэмжээнд 357 хэсгийн 186-д нь ирц хүрээгүй, тиймээс дээрх хэсгүүдэд санал хураалт хүчингүй болсон гэсэн мэдээллийг МАН-ын ажиглагчдаас ирүүлсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих