“Миний сүлжээ” дэлгүүрийн бяслагийг түр хугацаанд худалдахыг хориглов

images     ШӨХГГ-аас сүү, сүүн бүтээгдэхүүн борлуулдаг аж ахуйн нэгжүүдэд импортлон худалдаалж буй сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ хэрэглэх заавар, хадгалах горим, орц, найрлага, түүхий эдийн талаарх мэдээллийг монгол хэл дээр болгон өөрчилж арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн худалдаанд гаргахыг шаардаж, үүрэг өгсөн билээ.

Энэ хүрээнд албан шаардлагын биелэлтийг хянах шалгалтыг “Номин сулермаркет”, “Макс супермаркет”, “Миний дэлгүүр” зэрэг сүлжээ дэлгүүрт хийжээ. Тус сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж буй сүү, сүүн бүтээгдэхүүний дийлэнх нь монгол хэл дээр шошготой болжээ. Харин “Миний сүлжээ” дэлгүүрээр нэмэлт шошгогүй бяслаг зарж байсныг түр хугацаанд худалдахыг хориглосон байна.


URL:

Сэтгэгдэл бичих