Хэлц үгийн өрсөлдөөн буюу сонгуулийн уриа
Улстөрийн сонгуульд ялалт байгуулахын тулд тоотой хэдэн нам мөрийн хөтөлбөрөөр өрсөлдсөөр 20 жилийн нүүр үзэж байна. Харин сүүлийн үед төгс төгөлдөр гэмээр уран гоё хэлц үгээр ард түмний тархийг угааж, хуурах арга нь өчигдөр хялмаалсан цасан ширхэг мэт олширсон. Тухайлбал, энэ удаагийн орон нутгийн сонгуульд МАН “Түмнээ түшиж, төрийг хянана” гэж уриалсан.
Дөрөвхөн сарын өмнөх гашуун ялагдлаа санан байж ийм уриа сонгосон байх учиртай. УИХ-ын сонгуульд ялагдал хүлээнэ гэдэг МАН-ын хувьд жинхэнэ сүйрэл байсан нь тодорхой. Ингээд л ард түмнээ түших нь зөв гэдгийг хатуу ойлгосон. Харин төрийг хянана гэдэг юу л бол.
“Бүр олуулаа бүхлээр нь шинэчилье”. АН-ын амны уншлага болсон энэ дөрвөн үг сүүлийн үед иргэдийн дунд үнэ хүндээ алдаад байгаа. Олуулаа шинэчлэх нэрийн дор олон халаа сэлгээ хийж, овилгогүй нөхдийг хариуцлагатай албанд залаад байгаагаас иргэдийн итгэл алдарч, эргэлзэх нь ч аргагүй. Тэд олуулаа шинэчилснээр орон улсаа дахин шинээр эхлэхгүй нь үнэн учир бүхлээр нь шинэчлэх нь юу л бол.
За бас нэг сүрхий уриа нь Орон нутгийн сонгууль+МАХН=хяналт.
Дарга нь эзгүй МАХН орон нутагт хяналт тавиад сүйд болох нь юу л бол. Тэд эхлээд эрх мэдэлд хүрэх гэсэн хязгааргүй хүсэлдээ жаахан ч гэсэн хамжаарга тавиад сурчихвал дараа нь хяналт, шалгалт хийж болох. Өнөөдөртөө гэнэт гийгүүлсэн азаа маргааш шороотой хутгачихгүй байвал МАХН-ын хувьд жинхэнэ ялалт болж магадгүй л юм.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”
URL: