Кикбоксчид шилдгээ тодрууллаа

Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн биеийн тамир спортын газар, “Мишээл” групптэй хамтран энэ сарын 15, 16-нд өсвөр үе, залуучуудын аварга шалгаруулах Кикбоксын тэмцээнийг зохион байгууллаа.

Тус тэмцээнд 12 байгууллагын 80 гаруй тамирчин өсвөрийн 10-15 насны ангилалд 28, 34, 37 кг жинд, залуучуудын 16-19 насны ангилалд 51, 57, 60 кг-ын жинд тус тус хурд, хүч, авхаалж самбаагаа сорьсон юм.

Тэмцээний тэргүүн байранд О.Алтанпүрэв дасгалжуулагчтай “Мишээл” кикбоксын төвийн баг тамирчид тэргүүлж, А.Магсаржав дасгалжуулагчтай Ховд аймгийн баг, Ө.Саруул-Од дасгалжуулагчтай “Очир-Нударга” клубын баг хамт олон удаах байруудад орлоо.

Т.Сэдэд

НИЙГМИЙН ТОЛЬ


URL:

Сэтгэгдэл бичих