Хан Хэнтийд ажилгүй, орлогогүй иргэдийн давхарга бий болоод удлаа

Монгол орон хүн ард, мал сүрэгтэй хамт Манж, Хятадын дар­лалд 200 жил тарчилсан түүх бий. Хар хя­тадуу­дад хүүгээ хөнөөлгөж, тол­гойг нь ганзагалж ирсэн Чин ван  Ханд­дорж, га­мин­гийн шоронд босоогоороо нас барсан Манлай ван Дамдинсүрэн, дөрвөн зуун цэ­рэгтэй, арван мянган хятадын өөдөөс эрслэн боссон Д.Сүхбаатар нарын халуун амь, бүлээн цусаар тусгаар тогтнолоо олж авсан.

Тийм учраас та бидний мах цусанд  тусгаар тогтнолоо хам­гаалах, хар элэгтнүүдээс эх орноо харамлах  далд ухамсар байдаг билээ. Энэ далд ухамсар ууц хондлойд тань хөх толбо болон гэрэлтдэг  юм. Илд харшаасан баатар эрс шиг цаг үргэлж сэрэмжтэй байхгүй бол харь гүрний бодлого, гар хөлүүд үргэлж заналхийлэх болов. Тэр тусмаа Монгол Улсын зөөлөн хөрсөнд хүн болж төрсөн хэрнээ Манж, Хятадын булаан эзлэгч шиг аашлах ноёд түшмэдийг яалтай билээ.

“Ахуй бие нь ангид боловч  алан идэхийн агаар нэгэн буй” гэдэгчлэн наанаа монгол төрхтэй авч цаанаа хятад санаа гаргагч ноёд олон болов.  Яг хар хятадын дээрэмчид  шиг газар нутгийг минь  булааж, хүн ардынх нь нуруун дээр талхилж байна. Бидний өвгөдийн амь насаар олдсон тусгаар тогтнол, идэр есийн хүйтэнд чичрэн байж сонгосон ардчилсан нийгэм мөн гэж үү. Хүн ард нь айдас хүйдэсгүй, ажил төрөлтэй, ардчилсан нийгэмд амьдрах бололцоотой цаг ирсэн. Тэр бололцоо, тэр аз жаргалын хэн булаав. Хэн хулгайлав.

Эзэн Чингисийн өлгий Хан Хэнтий нутгийн зон олон хар хя­тадын эзэд ноёд шиг улстөрчдийн өлмий дор олон жил бөхийлөө. Тухайлбал, Хэнтий аймгийн Засаг дарга Чойжингийн Эрдэнэбаатар гэдэг дотор ухаантай эр бий. Энэ хүн Хятадын пүүсний данжаад шиг өөрөө л баяжихаа бодно. “Алаг барс” гэдэг дэлгүүрийнхээ лангуунаас цаадхыг харахаа байсан хүн. Тэр хятад нэртэй (Бээжинд ийм нэртэй дэлгүүр бий) “Алаг барс” дэлгүүрийнхээ өргөтгөлийн  ажлыг онцгой байдлын албан хаагч­даар хийлгэдэг.

Гал усны аюулаас хүн ард, эд хөрөнгө хамгаалах ёстой онцгой байдлын алба хаагчид засаг ноён Ч.Эрдэнэбаатарыг  зарц  болоод удаж байна.  Яг л  хятад пүүсний данжаад шиг бүхнийг худалдаж аваад сур­чихжээ. Одоо энэ най­маач­наас с­а­лах цаг болоогүй гэж үү. Улстөрд ашиг хонжоо хайсан наймаа гэж байж болмооргүй. Гэтэл Ч.Эрдэнэ­баатар гэдэг нөхөр улстөрийн том наймаачин болж чадлаа.

Н.Энхбаярыг “хаан” байх үед урд хойно нь хятад худалдаачин шиг бөхөлздөг байв. Хүний ая эвийг олохдоо гаргуун. Тэгж бай­гаад хэнтийчүүдийн нэрээр хоёр өрөө байр салгаад авчихсан юм. Одоо харин МАХН болоод Н.Энхбаярыг газар дор ортол муулж явна. Нэгэн цагт “Манай нутгийн хүү” хэмээн магтан дуулж явснаа мартаад унасан хойно нь  дэвсдэг ийм муухай зан урд зү­гийн хүмүүсээс л гардаг даа.  Хүнээ таньж нөхөрлөөгүй МАХН болоод Н.Энхбаярыг яалтай билээ. Н.Энхбаяр гэдэг хүн хэнтийчүүдэд муу санаж байгаагүй.

Одоо тэрбээр МАН-ын Ерөн­хий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийг зулгуйдаж явна.  Дүүг  нь  Хэнтийгээр дайрч Сүх­баатар  аймаг руу явах замд тосон уулзаж замын цагдаагаар үдэж гаргуулдаг байх юм. Хүрэлсүхийн дүү Ерөнхийлөгч үү, Ерөнхий сайд  юм уу. Зүгээр л долигонох аргаа л олж ядсан хэрэг.”Цогт тайж” кино дээр  Манж, Хятадын ноёд түшмэдүүд Арслан тайжийг угтан уулзаж урвуулдаг хэсгийг санагдуулах юм билээ.

Түүний Засаг дарга болсны нууц гэвээс намдаа буюу У.Хүрэлсүх, Д.Арвин, Н.Ганбямба нарт хүчин зүтгэсний шагнал юм.  Яг энэ зан чанараараа ард түмэндээ үйл­чил­дэггүй л байхгүй юу. Ядуу хүнд дээрэлхүү, ноён хүнд зусардаг нь зан чанар хэнд байдаг билээ. Ийм учраас дээрх эрхмүүд Ч.Эрдэнэбаатарыг дороо байлгах дуртай. Үр дүнгийг нь ч хүртдэг юм.

Сүүлийн үед Дондогдулам хат­ны сүнстэй уулзаад байдаг болсон Д.Арвин “Их хатад”-ын өргөөг барихаар болсон. Энэ өргөөг 620 сая төгрөгөөр барихаар төсөвлөжээ. Тэгээд Засаг дарга Ч.Эрдэнэбаатар руу Д.Арвин утас цохин “Их хатдын өргөө”-г барих ажлыг  миний хүүгийн “Од плаза”-д өгөөрэй. Чамтай манай бэр очиж уул­зана. Чимээгүйхэн шийднэ биз” гэсэн байгаа юм.

Төсвийн мөнгийг иддэг улс төрчдийн шалгарсан арга бол улс­төрчид өөрийн бизнесээ санхүү­жүүлэх зүйл бодож олох. Энэ зарчмаар Д.Арвингийн хүүгийнхээ компанид  мөнгө өгөх зүйл бодож олсныг    Ч.Эрдэнэбаатар  төвөггүйхэн гүйцэлдүүлэв.  Д.Арвин гэв гэнэт Хэнтийн гаралтай биш Баянзүрх дүүргийн уугуул болсон учраас улайм цайм  сүүлээ шарвах нь тэр. Хагас тэрбумаар таван ханатай гэр шиг “Их хатдын өргөө”-г барьж хэнтийчүүдийг доромжлов. Ямар үр өгөөжтэй хэнд хэрэгтэй зүйл юм бол доо. Ийм хэмжээний мөнгөөр спортын ордон барьж болох байлаа гэж.

Шинээр байгуулагдах ИТХ-ын гишүүд энэ байгууламжид санхүүгийн шалгалт оруулж тен­­­дер­гүй байгууламжийг үнэн зөвийг олох биз. Тэгээд ч Д.Арвин шиг  улстөрчид Засаг дарга Ч.Эрдэнэбаатар шиг  дотор  бодолтой, дотор ухаан­тай хүн хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, дарга нарт ээлтэй албан тушаалтан ус агаар шиг хэрэгтэй байдаг бус уу. Хэнтий аймгийн иргэд бид явуу­лын улстөрчдөөс залхаж гүйц­лээ. Арай л орон нутгийг минь Бээжингээс удирдах нь дөхөх юм. Дандаа л гадны аймгийн нөхдүүд албан тушаал ахих гишгүүр хийх гэж ирцгээдэг болов.

Энэ нутгийн хөрс шороон дээр төрсөн хүүхдүүд нь ажилгүй, орлогогүй, ад үзэгдсэн давхарга болон биежиж байна. Харин хятад цустай, харь бодлоготой нөхөд улам баяжиж, нутгийн уугуул ир­гэдийг колоничлох болжээ. “Жанчхүүгийн даваанаас нааш хятад шаахайны мөр бүү гарга” гэсэн өвгөдийн гэрээслэл байсаар байтал хятад цустай нөхдүүд сэм уулздагаа болиод бүхэл бүтэн хороолол барих тухай ч ярьдаг болжээ. Шинэ хятад хороолол босох шинж тэмдэг ажиглагдах боллоо цаана чинь.

Хан Хэнтий нутгийн унаган хүүд газар олдохгүй байна. Гэтэл Засаг дарга Ч.Эрдэнэбаатар  айм­гаас арван км-ийн зайд арван га газар хашаалж  авлаа. Тэгээд өндөр хүчдэл татуулаад дахин хаус барьсан  байх жишээтэй. Аймгийнхаа төв талбайд шахуу Ч.Эрдэнэбаатар хаус барьсан. Уг нь энэ газар айм­гийн захиргааны өргөтгөл, төр захиргааны байгууллага байрлах ёстой баймаар.

Сүхбаатарын талбай дээр гэрээ барихтай адил хэрэг байв. Энэ нь төрөөс дээгүүр, ард түмнээс илүү гэдгээ харуулсан дотор бо­дол байсан болов уу. Өнөөдөр энэ аймаг шүүх засаглал сүйрч дуус­сан байсныг эмхэлж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирээд толгой сэгсэрч байсан. Засаг дарга Ч.Эрдэнэбаатарын харцаар хө­дөлдөг шүүх, цагдаатай, зарц барлагыг нь хийдэг хорих анги, онцгой байдалтай болчихсон юмдаг.

Албан тушаалаа ашиглан шийд­вэр гаргадаг, тэр шийдвэр нь ард түмэнд бус нэг нэгнийхээ бизнесийг дэмждэг болжээ. Хэн­тийчүүд хэдхэн нөхрийн биз­несийг дэмжих  талбар болсон. Жанжин Пунцагийн талбайг л гэхэд 400 сая төгрөгөөр өнгөлж байх жишээтэй. Ч.Эрдэнэбаатарын хамсаатнууд болох явсан газар болгоноо хөл­дөөдөг нөхдөөс  салах хэрэгтэй.

Энэ нөхдөөс салаагүй байхад  Хан Хэнтий нутаг хөгжих тухай яриа байхгүй. Тийм учраас айм­гийн удирдлагад цоо шинэ өөрчлөлт, салхи савир оруулахгүй бол  хятад гаралтай луйварчдын орогнох оромж болсоор байх болно. Өвгөдийн бүлээн сүнсийг өндөлзүүлж хятад гаралтай эрлийз, хурлийз луйварчид эх нутгийн минь өнгөтэй өөдтэйг нь цөлмөөд, Хан Хэнтий нутгийн хүүхдийг ад үзэх  боллоо. Орон нутгийн эрх мэдэл, төсөв хөрөнгө нэмэгдэж байгаа өнөө үед  Чингис хааны үр садад нь нутгаа мэдэх боломж олгох цаг болжээ.

О.Баярмагнай
Эх сурвалж: “Өглөөний Сонин”


URL:

Сэтгэгдэл бичих