Африкийн цомын АШТ-ий үеэр хүнсэнд хориг тавина
Ирэх оны эхээр Африкийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний шувтаргын тоглолтууд болох үеэр хүнсний бүтээгдэхүүн болон согтууруулах ундааны импортод хориг тавина гэж тус тивийн цомын төлөөх тэмцээнийг зохион байгуулагч Өмнөд Африк мэдэгдлээ.
Халдвар болон халдварт өвчин орж ирэх, тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд ийм арга хэмжээ авахаа тус улсын ХАА, ой, загас агнуурын яам мэдэгджээ. Хоригт шар айраг болон эм бэлдмэл хамаарахгүй аж.
ӨАБНУ-д ирэх хөгжөөн дэмжигчдийн тээшинд нарийн үзлэг хийнэ. Гааль дээр таагүй байдал үүсэхээс зайлсхийхийн тулд хүнс, согтууруулах ундаа авч яваа бол мэдүүлэгтээ заавал бичихийг анхааруулжээ.
Эдгээр бүтээгдэхүүнийг авч орохын тулд яамны зөвшөөрлийг урьдчилан авах хэрэгтэй аж.
Африкийн цомын тэмцээний шувтаргын тоглолтууд 2013 оны нэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 10-ны хооронд болно.
З.Амгалан
URL: