Бразилийн экс ерөнхийлөгч 10 жилийн ял авлаа
Бразил улсын экс ерөнхийлөгч Луйс ИнасиоЛула ДаСилвад тус улсын дээд шүүхээс 10 жил 10 сарын ял оноожээ.
Тэрээр өөриййн зөвлөх асан Жосе Диркуйтэй хамтран хууль бус төлөвлөгөө боловсруулан улс төрд ашиглаж байсан нь илэрхий болсон. Жосе Диркуй экс ерөнхийлөгчтэй 2003-2005 онуудад хамтран ажиллаж байсан юм. Мөн түүнд 330 мянган ам.долларын өр барагдуулах шийтгэл оногдуулжээ. Зөвлөх Диркуй өөрийн блогтоо “шударга бус шийтгэл” хэмээн нийтэлсэн байна. Тэрээр өөрийгөө Бразил улс ардчилан тогтолцоотой болоход хийсэн зүйл ихтэй хүн хэмээгээд ийм шийтгэл өгсөнд бухимдалтай байгаагаа илэрхийлсэн байна.
Экс ерөнхийлөгчийн хувьд өмнө нь олон хэрэгт холбогдож байгаагүй, нэр төрөө ихэд эрхэмлэдэг нэгэн байсан.
Харин дээд шүүхээс тэднийг нэр төрөө ашиглан авилгалын сүлжээг бий болгосон хэмээн үзэж байгаа юм. Хуулийн байгууллага засгийн газрын хэд хэдэн гишүүнийг шалгахаар зэхээд байгаа юм.
Э.Мөнхнасан АМЖИЛТ КОМ
URL: