Тавантолгойн хувьцааг 2012 оны эхний хагаст багтаан гаргана

ХОНКОНГ. /РОЙТЕР/. Монгол Улс Тавантолгой нүүрсний орд газрын хувьцааг 2011 оны сүүлээр эсвэл 2012 оны эхний улиралд гаргана гэж тус орд газрын дорнод хэсгийг эзэмших эрхтэй Эрдэнэс МГЛ төрийн компанийн ерөнхий захирал Б.Энэбиш мэдээлжээ.

Банкны ажилтнууд 1,5-5.0 тэрбум ам.долларын хөрөнгө байршуулна, гэхдээ хаана гэдгийг ирэх зургадугаар сард зарлана гэж Хонконгт болсон салбарын бага хурлын үеэр тэрбээр хэлсэн байна.

«Хонконг болон Лондоны хөрөнгийн биржүүдтэй хэлэлцээ хийс-ний дараа хөрөнгө байршуулах асуудлаар банкуудтай зөвлөлдөнө. Хаана байрлуулах нь ашигтай байхыг авч үзэх гээд олон асуудал бий» гэж Б.Энэбиш хэлсэн бөгөөд хувьцааны үнийн талаар тайлбар хийхээс татгалзсан байна.

Эрдэнэс МГЛ компани төслийн хувьцааныхаа 30 хувийг биржид байрлуулж, Монголын компаниуд болон иргэдэд тус бүр 10 хувийг өгч, 50 хувийг нь компанидаа үлдээхээр төлөвлөж байгаа аж. Хөрөнгө байршуулах байгууллагаар Goldman Sachs Group Inc, Deutsche Bank AG, BNP .Paribas SA болон Macquarie Group Ltd компанийг сонгожээ.

Тавантолгой нь коксжсон нүүрсний ашиглаагүй байгаа, дэлхийд томоохонд тооцогдох орд газар юм. Оросын хоёр компани, тодруулбал, Оросын төмөр зам болон улсдаа Сибирийн нүүрсний эрчим хүчний компани Монголын орд газрыг ашиглах өрсөлдөөнд оролцохоор Азийн компаниудтай хамтран консорциум байгуулжээ. Тэдэнтэй тусдаа оролцож байгаа EN+Олег Дерипаска групп өрсөлдөж магадгүй аж.

Тэрчлэн өрсөлдөгчдийн жагсаалтад хөнгөн цагаан үйлдвэрлэгч ArcelorMittal SA, уул уурхайн Vale SA болон Xstrata Pic гэсэн том компаниуд оржээ.

Жилийн өмнө Монголын Засгийн газар уг орд газрыг ашиглах төслийн 49 хувийг худалдах гэж байснаа больж, төслийн багаахан хэсгийг уул уурхайн том компаниудын нэгд эзэмшүүлэхээр шийдсэн байна.

З.Амгалан

“Монцамэ Мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих