Вэй Хун Ванг нарыг АТГ-т шалгаж эхэлжээ

Гаалийн болон бусад төрлийн нийт есөн тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн БНХАУ-ын иргэн Вэй Хун Ванг гэгчийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлж, УМБГ-т шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Вэй Хун Ванг нь манай улсад “Хун Лиан” нэртэй компани байгуулж, БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикль худалддаг байсан бөгөөд их хэмжээний татвараас зайлхийсэн болох нь  шалгалтын явцад тогтоогдсон юм.

Түүний хэргийн мөрдөн байцаалтын талаар эх сурвалжаас тодруулахад “Вэй Хун Вангийн хэргийг шалгах явцад тэрээр Баянзүрх дүүргийн татварын байцаагч Н-д их хэмжээний авлига өгсөн нь тогтоогдсон. Авлига авсан хэргийг Авлигатай тэмцэх газар шалгаж эхэлсэн. Одоогоор мөрдөн байцалт үргэлжилж байна” гэв.

Д.ЖАРГАЛСҮРЭН

URL:

Сэтгэгдэл бичих