Баянгол дүүргийн МАН-аас нэр дэвшигчид С.Эрдэнэ гишүүний ХАМААТНУУДЫГ халз мэтгэлцээнд дуудлаа.
Баянгол дүүргийн МАН-ын хорооноос мэдээлэл хийлээ. Тэд тус дүүрэгт АН-аас орон нутгийн сонгуульд С.Эрдэнэ гишүүний ойр тойрны 14 хүн нэр дэвшээд буй талаар тэд сэтгүүлчдэд хандсан юм. Сүүлийн үед “С.Эрдэнэ гишүүний ар гэрийнхэн Баянгол дүүргийг хувьчилж авахаар зэхэж байна” гэх мэдээлэл нэлээд гарсан боловч МАН-ын хорооныхон төдийлөн анхаарал хандуулаагүй байна. Гэтэл “Зууны мэдээ” сонин дээр Баянгол дүүргийн АН-аас С.Эрдэнэ гишүүний 17 хүн нэр дэвшиж байна гэсэн жагсаалт гарсан нь тэднийг ийнхүү хэвлэлийнхэнд хандахад хүргэжээ. Тодруулбал, гишүүний эхнэр, хүүгээс өгсүүлээд түүний бие төлөөлөгч хүртэл Баянгол дүүрэгт нэр дэвшээд байгаа аж.
Хэдийгээр төрөл төрөгсдөөрөө нэг газар нэр дэвшиж болохгүй гэсэн хууль байхгүй боловч УИХ-ын гишүүн эрхэм ийнхүү хамаатан, садынхаа хүмүүсийг дэвшүүлж байгаа нь дэндүү ёс зүйгүй үйлдэл, төрийн албыг гэр бүлжүүлэх бодлого барьж байгааг тэд шүүмжилж байв. Түүнчлэн Аймаг,сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн тавдугаар зүйлд “Чөлөөтэй, тэгш, шууд сонгоно гэж заасан байдаг. Энэ хуулийн заалтыг С.Эрдэнийн ойр тойрынхон үл тоомсорлож байгааг Баянгол дүүрэгт бусад намаас нэр дэвшигчид хэлж байна.
Тэд С.Эрдэнэ гишүүний ойр тойрныхныг мэтгэлцээнд дуудаж байгаагаа энэ үеэр дуулгасан юм. Ингэхдээ тэд цэвэр мөрийн хөтөлбөрөөрөөр мэтгэлцэх хүсэлтэй байгаагаа хэлж байв. Ингээд АН-аас нэр дэвшигч дээрх хүмүүст мэтгэлцэх хүсэлтээ өнөөдөр хүргүүлэхээр болсноо хэлсэн юм. Уг мэтгэлцээнийг энэ сарын 19-нд нээлттэй хийх хүсэлтэй байгаагаа ч дуулгасан. Мэтгэлцээнийг Линкольн, Дугласын зарчмаар явуулах аж. Энэхүү нээлттэй мэтгэлцээнд С.Эрдэнэ гишүүний хамсаатнууд дүүргээ яаж хөгжүүлэх талаараа ярих уу эсвэл гэр бүлийнхнээ хэрхэн ажиллуулахаа ярих уу гэдэг нь тэдэнд нэлээд сонирхолтой байгаа гэнэ.Мэтгэлцээнийг бүх ард түмний өмнө ил тод хийх нь зүйтэй гэж тэд үзжээ.
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН АРДЧИЛСАН НАМААС ДИТХ-Д НЭР ДЭВЧИГЧИДЭД
Баянгол дүүргийн ардчилсан намаас нэр дэвшигчдийг
мэтгэлцээнд дуудах тухай
2012 оны Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлийн сонгуульд МАН, АН-аас нэр дэвшигчид зөвхөн намын бодлого, мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөнө гэж МАН-аас нэр дэвшиж байгаа 41 нэр дэвшигчид бид ойлгож байсан. Гэтэл Зууны Мэдээ сонины 11 сарын 07-ны өдрийн дугаар, www.polit.mn, www.chuhal.mn зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын гишүүн С.Эрдэнийн ойрын төрөл садангийн 12 нэр бүхий хүмүүс нэр дэвшсэн талаар уншаад үнэхээр гайхшралд хүрлээ.
Өнөөдөр МАН-аас ДИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн нэр дэвшигчдийн 70-аас дээш хувь нь 40-оос доош насны анх удаа нэр дэвшиж байгаа залуучууд. 30 хувь нь эмэгтэйчүүд. Манай намын бодлого ахмад, дунд, залуу үеийн төлөөллийг бүрэн багтаасан, Баянгол дүүргийн МАН бүрэн шинэчлэгдсэн залуучууд нэр дэвшиж, АН-тай намын бодлого, мөрийн хөтөлбөрөөрөө шударга өрсөлдөхийг зорьсон. Гэтэл УИХ-ын гишүүн С.Эрдэнийн эхнэр, хүү, охин, бие хамгаалагч, хүргэн, бэр гэсэн 12 хүн ДИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшсэнийг хараад АН-тай намын бодлого, мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөх гээд байна уу, эсхүл түүний гэр бүлийн бодлого, мөрийн хөтөлбөртэй өрсөлдөх гээд байна уу? Дүүргийн хөгжлийг иргэдийн төлөөлөгчид тодорхойлох гээд байна уу, С.Эрдэнийн гэр бүл тодорхойлох гээд байна уу гэдэг асуудал гарч ирж байна.
Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу сонгуулийн үндсэн зарчим нь “…чөлөөтэй, тэгш, шууд сонгох эрхийн үндсэн дээр” гэсэн үндэслэгдсэн байдаг. Гэтэл тэгш эрхийн зарчим алдагдаж Баянгол дүүргийн АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ улс төрийн соёл, ёс суртахуун, ёс зүйг үл ойшоон эхнэр, хүүхдүүд, хүргэн, бэрийгээ нэр дэвшүүлж байгаа нь АН үнэхээр боловсон хүчингүй нам юмуу, эсхүл АН шинэчлэгдэж чаддаггүй, гэр бүлийн, олигархийн нам юмуу гэсэн эргэлзээ төрүүлж байна.
Төрийн албыг төрлийн алба болгож байгаа, иргэдийн хурлыг С.Эрдэнийн гэр бүлийн төлөөлөл болгох гээд байгаа, дүүргийн хөгжил биш, гэр бүлийн хөгжлийг ярих гэж байгаа С.Эрдэнийн ойрын төрлийн АН-аас ДИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн 12 нэр бүхий нэр дэвшигчдийг ДИТХ-ын сонгуульд дэвшүүлсэн бодлого, мөрийн хөтөлбөрөөрөө мэтгэлцье гэж урьж байна.
Бид дүүргээ яаж хөгжүүлэх талаараа, харин та бүхэн гэр бүлээрээ хэрхэн хөгжүүлэх талаараа ярих уу, эсхүл дүүргийнхээ хөгжил, шинэчлэлийн төлөө мөрийн хөтөлбөрөөрөө уралдах гэдэг талаар 2012 оны 11 дүгээр сарын 19-ны ___ цагаас ________ телевизын студид Монголын бүх ард түмний өмнө мэтгэлцэхийг урьж байна.
Бид улс төрийн соёлтой, ёс зүйтэй залуус. Бид мэтгэлцээнд бэлдэх хугацаа С.Эрдэнийн гэр бүлд олгож байна. Мэтгэлцээнийг Линколин VS Дугласын зарчмаар явуулна. С.Эрдэнийн 12-тай халз мэтгэлцэх манай нэр дэвшигчдийн жагсаалтыг харна
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД
№ |
Монгол Ардын Намаас нэр дэвшигчид
|
|
С.Эрдэнийн юу болох |
Хороо |
1 |
Б.Батзориг
|
VS |
Эхнэр |
20-р хороо |
2 |
Ж.Ган-Эрдэнэ
|
VS |
Охин |
Жагсаалт |
3 |
У.Мягмарсүрэн
|
VS |
Эгчийн дүү |
22-р хороо |
4 |
Л.Алтантуяа
|
VS |
Дүү |
9-р хороо |
5 |
О.Түвшин
|
VS |
Хүргэн |
2-р хороо |
6 |
Д.Очирсүм
|
VS |
3-н Тамир Ажилтан |
5-р хороо |
7 |
Б.Сэмжидмаа
|
VS |
Хүү |
8-р хороо |
8 |
Д.Уранбилэг
|
VS |
3-н Тамир Ресепшин |
Жагсаалт |
9 |
Д.Зоригт
|
VS |
3-н Тамир сургуулийн багш |
13-р хороо |
10 |
Ж.Батсайхан |
VS |
Аавын дүүгийн хүүхэд |
Жагсаалт |
11 |
Д.Сүхбаатар |
VS |
Дүүгийн хүүхэд |
Жагсаалт |
12 |
Б.Амгалан
|
VS |
УИХ-ын гишүүний Бие төлөөлөгч |
3-р хороо |
URL: