Тэргүүн хатагтай төрийн тэргүүний сүүдрээс хэзээ гарч ирэх вэ?

Өнгөрсөн дөрвөн жил Монголчууд хэтэрхий их эрх дураараа, бас юм болгонд гар хөлөө дүрж үздэг, тун их хөдөлгөөнтэй Тэргүүн хатагтайн нүүрийг үзсэн. Харин Н.Энхбаяраасаа ч илүү эрх мэдэлтэй гэж яригддаг байсан О.Цолмонгийн залгамжлагч, Ц.Элбэгдоржийн эхнэр Болормаа Тэргүүн хатагтай болсноосоо хойш олны нүдэн дээр тун цөөхөн удаа гарч ирлээ. Юу хийж байгаа нь мэддэгддэггүй энэ эмэгтэй гэртээ зурагт үзээд л сууж байдаг бололтой. Бас шинэ Ерөнхийлөгч маань эхнэрийнхээ ажлыг амжуулж, түүний хувийн карьерыг өргөх асуудлыг өөртөө үүрэхээр шийдэж. Саяхан UBS телевизээс зохион байгуулж байгаа “UNIVERSE BEST SONGS 2010” уралдаант нэвтрүүлгийн шилдэг 25 залуутай Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж очиж уулзлаа. Тэрээр манай эхнэр та нарын дуулахыг өдөр шөнөгүй үзэж байгаа. Хамгийн залуу оролцогчийг дэмжиж байгаа. Тийм учраас Төрийн зарлигт гарын үсэг зурдаг үзгээ дурсгана” хэмээн намба алдав. Бүх юмнаас ангид сууж, төрийн тэргүүний сүүдэрт нуугдаж байгаа Тэргүүн хатагтай хэзээ гарч ирэх бол гэж олон хүн хүлээж байна.


URL:

Сэтгэгдэл бичих