Дахиад л “Роснефть” дийлэв

Сайн мэдээ нь гэвэл шатахууны үнэ он дуустал огцом нэмэгдэхгүй нь. Шатахуун импортлогч 12 компанийн төлөөлөл Уул уурхайн яаманд болсон уулзалтын үеэр ийн ам өчгөө өгсөн юм шүү. Гэвч хэрэг явдал ийн шийдэгдэх хүртэл олныг гайхашруулсан мэдэгдэл, үйл явдал ар араасаа өрнөснийг бид энэ долоо хоногийн “Содон үйл явдал”-аар нэрлэж байна.

Өнгөрсөн даваа гаригт шатахуун импортлогч компаниуд шатахууны нөөц дуусаж байгаа, дахин сэлбэх гэтэл “Роснефть” импортын үнээ нэмчихлээ хэмээн мэдэгдсэнээс бүх зүйл эхтэй. Оросын монополь компани манайд нийлүүлж буй шатахууны үнээ тонн тутамд нь 49 ам.доллараар нэмж, улмаар манай импортлогчид бензиний үнийг литр тутамд нь 200-230 төгрөгөөр нэмэхг үй л бол горьгүй нь гэж сандаргав. АИ-92 шатахууны үнэ литр нь 1800 төгрөг болохоос урьтаж банкаа дүүргэх гэсэн жолооч нар лхагва гаригийн өглөөн өөс эхлэн шатахуун түгээх станцуудын гадаа урт дараалал үүсгэсэн. Гэтэл үдээс хойш нь “шатахуун дууслаа”, “засвартай” гэх нэрийдлээр зарим ШТС үүдээ барьчихсан. Үүнийг зарим хүн шатахуун импортлогч компаниуд 17 тэрбумын торгууль хүлээх болсондоо өширхлөө гэж хүлээж авсан бол, нөгөө хэсэг нь ээлжит хуйвалдаан, бүр Лениний хөшөөг нураасанд дургүйцсэн оросуудын шантааж хэмээн хэтэрхий улстөржүүлэн ярьж ч үзэв.

Ердөө хоёр долоо хоногийн өмнө Засгийн газар, Монголбанк гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах гэрээнд гарын үсэг зурж, үүнд нь шатахуун бас багтсан байсан юм. Мах, гурил, шатахууны үнэ ойрын хугацаанд өсөхгүй нь гэсэн хүлээлт үүсэж эхлэхтэй зэрэгцэн дээрх үйл явдал өрнөсөн нь Засгийн газарт итгэх олны итгэлийг сулруулав.

Эцэст нь өнгөрсөн пүрэв гаригт Монголбанк шатахуун импортлогч 12 компанид нийт 120 сая ам.долларын хөнг өлөлттэй зээл олгохоор болж, үнэ нэмэгдэх аюулыг намжааж дөнгөлөө. Харин энэ бүх үйл явдлын дараа “Роснефть”-ийн тулгалт л хүчин төг өлдөр биелж, тэд биднийг дахиад л дийлэв. Гэтэл цуурай нь хөдөө, орон нутагт хоцорч хүрсний харгайгаар Өвөрхангайд л гэхэд АИ-80 шатахуун 1800 төгрөг хүрсэн гэнэ лээ.

“Цаг”


URL:

Сэтгэгдэл бичих