Мисс International 2012
Японы Окинава аралд болж өнгөрсөн “Дэлхийн мисс” тэмцээнтэй чансаагаараа эн зэрэгцэх 52 дахь удаагийн “Miss International 2012″ тэмцээнд 69 орны бүсгүйчүүд өрсөлдсөн бөгөөд уг наадамд Монголыг төлөөлж мисс Д.Долгион оролцож фэйсбүүк хуудсаар явуулсан олон нийтийн санал асуулгад дээгүүр явж байсан ч эцсийн дүнгээр Мяньмар улсын мисс Nang Khin Zay Yar түрүүлсэн байна.
Тэмцээнд дэлхийн 69 орны бүсгүйчүүдээс Японы мисс Ikumi Yoshimatsu “Miss International 2012″-ын титмийг өөрийн болгосон байна. Харин Финляндын мисс Viivi Suominen, Шри Ланкийн мисс Madusha Mayadunne, Доминиканийн мисс Melody Mir, Парагвайн мисс Nicole Huber нар шилдэг тавд багтжээ.
Miss International 2012 наадмын ялагч 25 настай японы мисс Икуми Ёсимацу
Мисс Д.Долгион 21 настай, Хүмүүнлэгийн их сургуулийн оюутан.
URL: