Монголчууд жийнс хийж байна
Нэр нь “Denimon”. “Denim” гэдэг нь жийнс хийдэг давууг хэлдэг аж. Өөрөөр хэлбэл “Монгол жийнс” гэдэг нэртэй компани. Анх 2009 онд байрны подволд эхэлсэн ч үйл ажиллагаа нь зогсчээ. Харин өдгөө “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл”-д хамрагдаад хөл дээрээ босохоор тэмцэж байна.
Тэд юун түрүүнд монгол хүний биеийн онцлогт таарсан хэмжээтэй хувцас хийнэ. Товчхондоо шуумагнаас тайралгүй шууд өмсчих хэмжээтэй өмд үйлдвэрлэх аж.
“Монголчууд жинс үйлдвэрлэж байна. Түүнийгээ Алтжин бөмөгөр дээр зардаг гэнэ” гэх сайхан мэдээлэл аваад очлоо. Гэтэл “Urban jeans” нэртэй лангуу нь хаалттай байв. Харин нэг утас байсан юм. Тэр утсаар холбогдвол “Үйлдвэр камбинат”-д очиж үйлдвэртэй танилцах боломжтой гэв.
Үйлдвэр комбанитын арьс ширний үйдвэрүүдээс гарах муухай үнэрт хамраа цоргиулан байж, тоос манарган бүдчиж, төөрч будилсаар арай гэж жийнс хийж байгаа газрыг нь олсон билээ.
“Урлах эрдэм” дээд сургуулийг энэ жил төгссөн Д.Цэнд-Аюуш, Л.Базарсад гэдэг хоёр залуу дизайнераар ажилладаг. Шинэ төгсөгчид монголын нэрийн хуудас болсон “Урбан жийнс”-ийг бий болгох зорилготой. Харин энэ өвөл дотортой өмд, хүрэм хийх гэнэ.
Дизайнерууд загвараа гаргасны дараа оёдолчид ажилдаа орно. Эднийх уг нь 21 оёдлын машинтай. Гэхдээ өнөөдрийн байдлаар энэ хэдэн хүн л ажиллаж байна. Олныг хийгээд борлогдохгүй учраас өдөрт 60-70 өмд л хийж байгаа юм билээ. Уг нь өдөрт 500-г сардаа 15 мянган өмд хийх хүчин чадалтай үйлдвэр…
Оёсоны дараа үүнд хийж байгаад цайруулалт хийнэ. Хаана цайруулах уу, хаана үрчлээ нуглаа гаргах уу гэдгээ энд л туршиж үзнэ. Энэ ажилд Л.Базарсад голлон анхаардаг гэсэн.
Цайралтаас гаргаад индүүднэ. Нуглааг сайн гаргаж индүүдэхгүй бол биед эвлэхээс эхлээд асуудал их үүсдэг гэдгийг энэ хүн хэлсэн.
Индүүдсэн өмдийг үүнд хийгээд монголчуудын хэлдэгээр “Чанан”. Дотор нь байгаа зүйл галт уулын чулуу гэсэн. Их хөнгөхөн юм билээ. Бидний орж очиход энэ дотор нэг нөхөр орчихсон байсан. Нөгөө хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хаана байна Д.Тунгалаг захирал аа?
Чанасан жийнсээ энэ машинд угаана…
Харин энэ хатаагч…
Хатсан жийнсний илүү дутуу утсыг энэ охин түүж сууна…
Бэлэн болсон жийнсийг хөөрхөн охин, сайхан залууд өмсүүлж байгаад энд “патер”-ийг нь татна. Түүнийг сурталчилгаандаа ашигладаг гэнэ.
Борлуулалтыг нь “Рок мангас” Р.Мөнхсайханы компани хариуцдаг гэнэ. Тэд бараагаа Бөмбөгөр, Миний сүлжээ хоёроор зарж байгаа юм билээ. Цаашдаа Номин сүлжээгээр заруулж магадгүй.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
huuhdiin omd huudeg uu