Орхон, Төв, Хэнтий аймагт малын гоц халдварт өвчин гарчээ

Орхон аймгийн Жаргалант, Төв аймгийн Өндөрширээт суманд үхрийн хорт салст халуурал өвчин гарсны улмаас тус бүс нутагт хязгаарлалтын дэглэм тогтоожээ. Мөн Хэнтий аймгийн Батноров сумын Идэрмэг багийн нутаг, Айрагийн жалга гэдэг газар өвөлжиж байгаа иргэн С-ийн хотонд малын халдварт галзуу өвчин гарсан тул хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна.

Одоогоор дээрх өвчнүүдийн улмаас хүн, малын эрүүл мэндэд ноцтой хохирол учраагүй ч шаардлагатай шинжилгээ хийгдэж байгаа аж.

УЛААНБААТАР ТАЙМС


URL:

Сэтгэгдэл бичих