Дуучин К.Номинжин жүжигт тоглохоор болжээ
Бага наснаасаа мэргэжлийн поп урлагт хөл тавьж, эдүгээ олон улсын тайзнаа ая дуугаа өргөж яваа залуу дуучин К.Номинжин жүжигт тоглох гэнэ.
Тодруулбал Нью-Йорк хотод төвтэй олон улсын тайзны урлагийн МИТУ компаний уран бүтээлчид манай улсад ирж, дуучин Номинжинтой хамтран “Зүрхэн тасархай” жүжиг тоглохоор болжээ.
АНУ-д амьдарч байгаа дуучин бүсгүйд Монгол бүсгүй, америк залуугийн хайр дурлалын тухай өгүүлэх уг жүжгийн саналыг МИТУ компаний уран бүтээлчид тавихад К.Номинжин талархан хүлээн авсан юм билээ.
Дуу бүжиг, уран уншилага үэрэг тайзны урлагийн бүх төрлийг нэгтгэсэн “Зүрхэн тасархай” зохиолыг Хейнер Муллер бичиж, Рубен Поландо найруулсан байна.
Жүжгийн гол дүрд К.Номинжингоос гадна МИТУ компанийн жүжигчин Жастен Нестор, Майкл Литтиг нар тоглох аж. Уран бүтээлчид энэ сарын 10-наас Монгол улсад ирж тайзны сургуулилтаа эхлүүлэх гэнэ.
О.Ган-Эрдэнэ
URL: