Ганц бие олны танил бүсгүйчүүд

Ганц бие эмэгтэйчүүд нөхөртэй эмэгтэйчүүдээс чинээлэг байдаг гэсэн таатай биш дүгнэлтийг эрдэмтэд хийжээ. Эмэгтэй хүн ганцаараа байхдаа мөнгийг өөртөө чөлөөтэй зориулдаг, харин гэрлэмэгцээ “дураар дургих” боломжгүй болж, хадгалж хурааснаа гэр бүлийнхээ өдөр тутмын хэрэгцээнд зориулж эхэлдэг. Харин нөхрүүд нь эсрэгээр, зөв ч байсан, үгүй ч байсан сонирхдог зүйлдээ мөнгө илүүчилдэг.

Нөхөртэй эмэгтэйчүүдийн бүх орлого болоод хадгаламж гэр бүлийн өдөр тутмын хэрэгцээнд зориулагддаг болохыг Британийн судлаачид нотолжээ. Тэгвэл өнөөг хүртэл хүнтэй сууж хүүхэд гаргаагүй монголын олны танил бүсгүйчүүдийг та бүхэнд танилцуулая.

-Дуучин С.Наран

Дуучин С.Наран одоог хүртэл хүнтэй суугаагүй, ганц бие хүний жаргал, зовлонг эдлэж явна. Тэрбээр 30 гарсан насандаа анхны хайраа олж, Грек залуутай гурван жил хамт амьдаран аз жаргалтай байсан дурсамжаа нулимс унаган ярьдаг. Гэвч урлагт хөл тавьсан цагаасаа эхлэн чадалтай хоолой, чанартай хэрэглээгээрээ олныг гайхуулж явсан С.Наран өнөөг хүртэл ганц бие яваа. 40 насны босго хэдийнэ алхсан ч гэлээ, хань нөхөртэй болох тухай бодох ч сөхөөгүй хөдөлмөрлөж буй гэх түүнийг сонирхох хүн олон бий.

Гэвч хэтэрхий гэмээр шударга яриа, хэнэггүй байдал нь зарим нэгнийг түүнээс дөлөхөд хүргэдэг байж ч мэдэх юм. Юутай ч, дуучин бүсгүйг хилийн чанадад тоглолт хийхийн хажуугаар хүсч сонирхсон зүйлээ хөөгөөд завгүй явахад нь хуримын зар олонд түгсэнд ихэд бухимдсан гэдэг. Казак залуутай хуримлах гэж буйгаа өөрөө ч “мэдээгүй” явсан С.Наран энэ бүхэнд ихэд цочирдож “Намайг хүнтэй суулгах гэж улайрсны хэрэггүй ээ. Би тэртээ тэргүй өөрийнхөө дураар явж байгаад тэр нөхрийг чинь олчихно. Эзгүйд минь нөхөрт гаргачих гээд байгаа тэр хүмүүс ямар “сайхан” сэтгэлтэй юм бэ” гэж найз нөхөддөө хошигносон удаатай.

-Жүжигчин А.Ганчимэг

-Монголын тайз дэлгэцийн урлаг хэзээд сайхан бүсгүйчүүдээр нүүр царай хийж, гоо үзэсгэлэн, авьяас чадвар нь урлагийн алтан тайзыг чимж ирсэн. Чухам тийм л эгшиглэнт эхийн охин, шинэ залуу үеийн гоо үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг нь залуу жүжигчин А.Ганчимэг. Тэрбээр хар багаасаа циркийн акробатын дугуйлангаас авахуулаад Монголын Хүүхдийн Ордны драмын дугуйланд явж, дунд сургуульд байхдаа телевизийн хөтлөгч хүртэл хийж, урлагаар амьсгалж өссөн ясны уран бүтээлч энэ хөөрхөн бүсгүй өдгөө манай мэргэжлийн том театрт хаягтай жүжигчин болжээ. Тэрээр өдгөө 23 настай ч, одоог хүртэл найз залуугүй ганц бие нэгэн ажээ. Жүжигчин А.Ганчимэг уран бүтээлийн их давалгаан дунд зөвхөн хийж бүтээхийг эрмэлзэж, залуу насаа завгүй өдрүүдээр чимж яваа тухайгаа нэгэн хэвлэлд дурьдсан байсан.

Хэдигээр түүнд харц шидэх, болзоонд урих эрчүүд байдаг боловч зөвхөн эмэгтэй хүнийг хүндэлдэг залуутай  уулзахыг хүсдэг гэнэ.  Тэрээр энэ талаар ярихдаа “Ертөнцийн бүх л бүсгүйчүүдэд залуучууд дурлаж, болзоонд урьдаг. Миний хувьд хэнтэй нь ч муухай харьцдаггүй. Хэн нэгэн надтай уулзах санал тавьбал ажилтай байгаагаа, уулзахыг хүсэхгүй байгаа бол тэрийгээ шуудхан л хэлчихдэг. Би хүсвэл чи миний найз шиг бай, үгүй бол өөр харьцаа байхгүй гэдгийг ойлгуулчихдаг болов уу гэж бодож байна” хэмээн ярьжээ.

Харин  түүнд ямар залуу таалагддаг бол гэж бодох нэгэн бий байх. Тэгвэл залуу жүжигчин А.Ганчимэгт зоригтой, ухаантай залуу таалагддаг гэнэ. Учир нь “ухаан гэдэг хүний оюун бодлын бүх хүрээг хамардаг гэсэн хувийн философтой гэнэ.

-Ая зохиогч, продюсер Б.Ангирмаа

Монголын урлагт охидын хамтлагийн шинэ өнгө төрхийг бий болгож, хатуухан продюсер, “төмөр хатагтай” Б.Ангирмаагийн хувийн амьдрал олноос үргэлж нууц байдаг. Дөчин нас шүргэж буй Ангирмааг нөхөрт гараагүй шалтгааныг хүмүүс янз бүрээр л ярьдаг. Тэрээр нэгэн улс төрчийн нууц амраг гэсэн цуурхалд өртөж байсан ч тэр бүгдэд тайлбар хийгээгүй. Тэгвэл нэгэн ярилцлагадаа ” Надад таалагдсан хүн олдохгүй байна. Хүсэхгүй байна. Сэтгэл санаанд нийцэх хүн байдаг л байх. Би тэр хүнтэйгээ таарахгүй байна. Би зожиг энэ тэр биш шүү дээ. Их олон найз нөхөдтэй, нийтэч, эрэгтэйчүүдтэй сайхан найзлаад, үерхээд, явалддаг. Хайр бол аяндаа бий болдог, гүйгээд ирдэг зүйл. Хэрэглэх үедээ хэрэглээд, хугацаа нь дуусвал явуулчихдаг тийм л зүйл” хэмээн хүнтэй гэрлэх тухай бодлоо хэлсэн байна.

-Дуучин Ану буюу Уранхолбоо

- Өнгөрсөн жил хуримын зараа тараагаад байсан дуучин Ану нэг л өдөр ганц бие боллоо гэх мэдээлэл тархсан нь олныг гайхшруулсан. Урлагийн ганц бие бүсгүйчүүдийн амьдралаас салж гэр бүлтэй болж байгаа юм байна гэж байсан ч дахин ганц бие бүсгүйчүүдийн эгнээнд элсэн орсон дуучин Ану одоог хүртэл найз залуугүй. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагандаа “Би бол ганц бие эмэгтэй. Миний цаана дэмждэг эр нөхөр ч юм уу, пүүс компани гэж байхгүй. Би энэ амьдралын гол дүр эзэн болоод явж байгаа учраас бүх цагаар ажиллаж байгаа. Миний ажил хуваарийн дагуу өглөө 8 цагаас үдшийн 24 цаг хүртэл үргэлжилдэг. Би хайр дурлалын хувьд романсыг олон үүсгээд явж чаддаггүй. Миний аав ээжийн өгсөн хүмүүжил бол эмэгтэй хүн өөрийгөө үнэлдэг, тодорхой хэмжээний үнэ цэнэтэй байх тусмаа ирээдүйн амьдралд нь их сайнаар нөлөөлдөг. Гурван жил найзалсан найз залуутайгаа гэр бүл болохыг хүсч тэмүүлж их яарсан. Яарвал даарна гэж үнэн юм билээ. Гэвч надад хамарсах зүйл байхгүй. Би өөрийгөө ямар хүн бэ гэдгийг тэрнээс хойш илүү сайн таньж мэдсэн. Өөрийнхөө хүсч байгаа зүйлийг ойлгосон. Харин одоо миний хийх сонголт эцсийн байх ёстой. Гэхдээ би хэн байх ёстой вэ, ямар байх ёстой вэ гэдгийг илүү сайн мэдэж байгаа учир илүү зөв сонголт хийнэ гэдэгтээ итгэлтэй байгаа. Би ганц л сайн сонголт хиймээр байна. Би хэн нэгнийг гал халуунаар хайрлахад бэлэн байгаа. Миний дотор оргилсон их хайр байгаа. Яагаад гэвэл зүрх сэтгэл минь хоосон байгаа шүү дээ.  Миний шарх эдгэсэн. Одоо бол дэврүүн сайхан бодол, залуу хүний эрч хүч бүх зүйл надад байна. Гагцхүү хайрлах хүнээ олчих юм бол бүгдийг нээх болно” хэмээн сэтгэлээ уудалжээ.

-Дуучин Нара

Секси имиж, шулуун шудрага яриа хөөрөөгөөрөө олны анхаарлыг эрхгүй татдаг бүсгүй бол дуучин Нара.

Анх гарч ирсэн цагаасаа л эрчүүдийн харааг булааж, эмэгтэйчүүдийн анхаарлыг татаж, хэвлэлийн баатар болсон тэрээр одоо ч моодноос гардаггүй. Түүний хайр дурлал, хувийн амьдрал бүгд л олны анхаарлын төвд байдаг. “Шинэ-үе” продакшны жүжигчин Батушкатай хайрын романс үүсгэж, нэг хэсэг бусдын овоо хараанд байсан тэрээр одоо ганц бие бүсгүйн амьдарлаар амьдарч, эрх чөлөөгөө эдэлж яваа гэнэ лээ. Өмнөхөө бодвол нилээд томоожсон тэрээр сүүлийн үе хайр дурлалыг хүсч, хүсэмжлэхээ ч больсон гэнэ. Учир нь ойрын хоёр, гурван жилдээ мэдлэг боловсролоо дээшлүүлэх тал дээр анхаарлаа хандуулахаар шийдсэн бөгөөд хайр сэтгэлийн асуудлыг сургууль, соёлын дараа тавих болжээ. Тэрээр саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа нөхөрт гарах болоогүй тухайгаа, өөрт нь ямар залуу таалагддаг болон нууц амрагийн тухай ямар бодолтой явдагаа ч илэн далангүй ярьжээ. Түүний хувьд царай зүс, бие хаа сайтаагаас гадна өөртөө итгэлтэй ухаалаг залуу таалагддаг гэнэ.

/үргэлжлэл бий/

Б.Дэжид


URL:

Сэтгэгдэл бичих