Жүжигчин М.Баярмагнай покерын амтанд оржээ…

“Хадгаламж” банкнаас 14 тэрбум төгрөг зувчуулсан гэх хэргийн эзэн, тус банкиы ахлах эдийн засэгч асан Ц.Чимэдцэрэн эдүгээ Дарханы хорих ангид ялаа эдэлсээр суугаа. Энэхүү хэрэг мандахтай зэрэгцэн МАН-ын генсек Г.Занданшатар, яруу найрагч Ж.Мөнхбат, зодгоо тайлсан гишүүн У.Хүрэлсүх нарыг Солонгост очиж олон удаа казинодсон тухай хэвлэлүүд шуугиж байлаа. Мэдээж хэрэг, тэдэн дээр экс гишүүн Т. Бадамжунай, О. Чулуунбат, Ерөнхий сайд асан С.Баяр, сүмоч Д.Батбаяр гээд улс төрийн халуун тогооноос покерын халуун тогоо руу орох дуртай хүмүүсийн цуваа үүгээр зогсохгүй.

Тэгвэл урлаг, соёлынхноос “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай  покерын амтанд ороод нэлээд олон жилийн нүүрийг үзэж байгаа сурагтай. Эр хүний хийморь лундааг сэргээдэг олон зүйл бий. Харин эдгээр нөхөд покерт дурлаж, “хоншоороо” узэх болсон нь эд мөнгөнд шунасных уу, эсвэл алдсанаа нөхөх гэж улайран донтсоных уу гэдэг нь тодорхойгүй юм. Мөрийтэй тоглоом гэдэг нь хар тамхинд донтсон хүн шиг болгодог аюултай тул хориотой тоглоом тоглогчдоос холхон явсан нь өлзийтэй биз ээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих