Тува иргэд хил зөрчиж буудалцаан болжээ

Завхан аймгийн Тэс сумын нутаг дахь хилийн заставт өнгөрсөн ням гаригт буудалцаан болж манай цэрэг хүнд шархаджээ. Тувагийн хил зөрчигч манай хилчид рүү гал нээсэн байна. Хилчний биеийн байдал сайнгүй ОХУ-д эмчлүүлж байгаа аж. ОХУ-ын талаас хэрэг гарсны дараа манайханд тусламж үзүүлэхээр нисдэг тэрэг илгээсэн байна.

Энэ хэргийн талаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч “Буудалцаан болсны дараа Хил хамгаалах ерөнхий газрынхан манай эмнэлгийн мэс засал, оношлогооны багийг хэргийн газар руу явахыг хүссэн. Баг бэлэн байсан ч ОХУ-ын эмч нар нисдэг тэрэгтэй авч явсан байсан” гэв. Тува иргэд ямар шалтгаанаар гал нээснийг тогтоохоор Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагууд Завханыг зорьсон байна.

Д.Болор

Эх сурвалж: “Зууны мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих