Сурсан занг сураар боож болохгүй
УИХ-ын нэгдсэн чуулганаар төсвийн хэлэлцүүлгийн хоёр дахийг хэлэлцэж байтал тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг гэнэт УИХ-ын эрхэм гишүүн З.Баянсэлэнгэ хэлэлцэж буй асуудлаас огт өөр зүйл асууж ангийнхнаа, ангийн даргын үйлийг үзээд авав.
Эцэстээ арга нь барагдсан ангийн дарга нь түүнд хатуухан зэм хүртэл хүртээсэн юм. Гэлээ гээд тэрбээр тоож байгаа ч царайгүй харин ч бүүр хэнэггүйтэж барьж байсан цаасаа амандаа хийгээд л зажлаад суусан юм. “Ээ дээ сурсан занг сураар боож болохгүй гэдэг юутай үнэн үг вэ” хэмээн ангийнхан нь сэм шивнэлдэх вэ дээ.
УЛААНБААТАР ТАЙМС
URL: