ТӨСӨВ БҮРДҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ ЗЭСИЙН ҮНЭ УРУУДАЖ БАЙНА
Дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ тогтворгүй, буурах хандлага бий хэмээж байгаа. Хэрэв зэсийн үнэ хямдарвал манай улсын орлого, төсөв хүндэрч мэдэх юм. Ингээд одоо улсын төсвийг бурдүүлэх үүргээ хүлээж аваад буй зэсийн үнийг судлаачид хэрхэн таамаглаж байгааг сонирхоё.
Зэсийн үнэ нэг хэсэг тэнгэрт цойлж байсан ч эдүгээ бага зэрэг буурчээ. Энэ оны эхний улиралд нэг тонн нь дунджаар 8444 ам.доллар байв. Харин өнгөрсөн сарын эхээр 8300 ам.доллараас буурч, өчигдөр 7766 ам.доллар болов. Дэлхийн эдийн засгийн байдал уг металлын үнэд шууд нөлөөлдөг. Иймд өнгөрсөн тавдугаар сард АНУ, Евро бусийн хямрал гүнзгийрэхэд 7400 ам.доллар болж буурсаи. Иймд металлын зах зээлийн шинжээчид энэ жилийн үнийн төсөөллөө бууруулан хэлж буй юм. Ингээд оны төгсгөлд нэг тонн зэсийн дундаж үнэ 7400-7500 ам.доллар байх тооцоо хийжээ. Эдийн засгийн хямралын нөлөөгөөр Хятадын барилгын салбарын өсөлт буурсан тул ган, зэс, коксжих нүүрсний үнэ хямдраад байгаа аж. Судлаачид Хятадын төв банк эдийн засгаа дэмжсэн бодлого баримталж зээлийн хүүний төвшинг бууруулж байгаа нь зэсийн унийг бага зэрэг дэмжихэд нөлөөлнө гэж үзэж байна. Зарим судлаачдын тооцоогоор тус улсын эдийн засаг энэ жил хамгийн багадаа зургаан хувийн өсөлттэй гарвал зэсийн эрэлт 2.9, нийлүүлэлт 2.8 хувиар өснө гэв. Гэвч зэсийн зах зээл 146 мянган тоннын илүүдэлтэй болох магадлал бий гэнэ.
Иймд үнэ төдийлөн өсөхгүй байх тал байгаа аж. Үүнээс гадна ирэх жил эдийн засгийн хямрал намжвал уг металлын эрэлт 4.7 хувиар өсөх төсөөлөл гарч байна._ ингээд зэсийн зах зээлд 56 мянган тоннын дутагдал гарч мэдэх нь. Хэрэв энэ төсөөлөл биелэвэл нэг тонн зэсийн үнэ 8500 ам.долларт хүрэх төлөв гарчээ. Гэтэл ихэнх судлаачид дэлхийн хэмжээнд аж үйлдвэрлэл зогсонги байдалд байгаа тул зэс буурах хандлага илүү байх болно хэмээн үзэж байгаа юм.
“Ардчилал” сонин
URL: